Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, өчигдөр дөрвөн дүүргийн Засаг даргыг батламжлав. Тодруулбал,
-Багануур дүүргийн Засаг даргаар Цэндийн Сандаг-Очир
-Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Жамсрангийн Эрдэнэбат
-Налайх дүүргийн Засаг даргаар Чойжинсамбуугийн Раднаабазар
-Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Жигжидсүрэнгийн Сандагсүрэн нарыг батламжиллаа.
Тэдний түүх намтрыг сөхлөө.
Нягтлан бодогчоос Засаг дарга болсон Ж.Эрдэнэбат
Ж.Эрдэнэбатын хувьд Д.Ганболдыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга байхад Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Д.Ганболдын арыг дааж ажилладаг хүмүүсийн нэг байсан тухай дүүргийн газар хэлтсийнхэн жиг жуг гэлцдэг. Түүний хувьд нягтлан бодогч мэргэжилтэй. Дээр нь Удирдлагын академийг бусдыг жишиг ёсоор дүүргэсэн. 1990 оны сүүлчээс Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтэст бүртгэлийн мэргэжилтэн хийж эхэлсэн байдаг. Ингээд 2005 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн болжээ. Харин 2009 оноос Чингэлтэй дүүргийн Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Засаг даргын Тамгын газры даргын албыг хашиж байсан байна. Харин Засаг даргын үүрэгт албыг хашихаас өмнөх хэдэн саруудад дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчийн ажлыг хийжээ.
Нэг үгээр Чингэлтэй дүүргийн санхүү, мөнгөний авдрыг гартаа атгасан нэгэн аж.
Д.Сумъяабазарын баруун гар Ж.Сандагсүрэн
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Ж.Сандагсүрэнг өчигдөр батламжлав. Ж.Сандагсүрэн нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Мөн өмнөх Засаг дарга Нямбаатарын арыг дааж, зүтгэж ирсэн нэгэн. СХД бол Улаанбаатар хотын газар нутгийн 25 хувийг эзлэн оршдог, Монгол Улсын хүн амын 10 хувь нь амьдран суудаг том дүүрэг. Засаг даргаа томилогдсон Ж.Сандагсүрэнгийн хувьд Математикч-Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын Магистр цолтой. 2001-2004 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга, 2004-2013 онд “Очир-Ундраа” группд газрын захирал, 2012-2016 онд дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч -2012-2016 онд дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч -2013-2016 онд УИХ-ын Тамгын Газарт УИХ-ын гишүүний зөвлөх хийж байсан нэгэн юм.
“Зодоонч” Засаг Ц.Сандаг-Очир
Зодоон цохионы хэрэгт орооцолдож, шүүх цагдаагийн хаалгыг хэсэг хугацаанд онголзуулсан Ц.Сандагс-Очир С.Батболд батламжлав. Тэрбээр 2008-2012 онд тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр дүүргийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа газрын албаны дарга асан Х.Хишигбадрахтай бүлэглэн албан тушаалаа урвуулан ашиглаж, газар олгосныг АТГ-аас илрүүлэн хоёр жил шахам хугацаанд шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлж байсан.
Тодруулбал, 2014 оны тавдугаар сард дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3-р шүүхээс Багануур дүүргийн МАН-ын дарга Ц.Сандаг-Очир нарт холбогдох хэргийг хэлэлцээд, түүнийг тодорхой /төрийн/ албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.720.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж байсан юм.
Үргэлжлэл бий...

П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн