Иргэд автобусны цагийг уртасгаж өгөхийг хүсэж байна
Нийтийн тээврийн зогсох цагт өөрчлөлт орсноор хотын захын хороололд амьдардаг иргэдийн хувьд халаасандаа дор хаяж 5000 төгрөгтэй явахгүй бол гэртээ харьж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. 

Тодруулбал хотын компанийн нийтийн тээврийн автобуснууд өглөө 07:25 минутаас эхний гараа, оройн сүүлийн гараа 21:10 минутанд эцсийн цэг дээрээс зогсолт хийдэг. Энэ нь тээвэрлэлтийн гэрээгүй Стандартын шаардлага хангахгүй, насжилтаар хасагдсан Микроавтобус хулгайгаар 21:30 минутаас хойш бүх гэр хорооллын чиглэлд нэг чиглэлд хол ойроос шалтгаалж 1500-2000 төгрөгөөр үйлчилдэг шинэ жишиг тогтооход хүргэж байгааг иргэд хэлж байна. 

“Нийслэлийн иргэд АВТОБУСГҮЙГЭЭС болж МИКРОАВТОБУСанд сууж зам тээврийн осол аваарт их өртөж байгаа. Иймд төрийн захиргааны байгууллага НИСЛЭЛИЙН иргэдээ осол аваараас урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж ажиллахыг хүсэж байна. Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нийтийн тээврийн компаниуд хотоос сар, улирал бүр нөхөн олговор, хөнгөлөлт авдаг байж нийслэлийн иргэдээ өглөө, оройд маш их хохироож байгаа энэ нөхцөл байдлыг харгалзан үзээсэй”  хэмээн бухимдсан иргэд цахим ертөнцөд сэтгэгдлээ илэрхийлж байна. 

Иргэдийн зүгээс нийтийн тээврийн автобуснуудын өглөөний гарааг 06:30 минут, оройн эцсийн зогсолтыг 00:00 цаг хүртэл явуулдаг болгох саналтай байгаагаа хэлж байна. Том оврын автобусны учир дутагдалтай орон зайг нөхөж буй микроныхны талаарх иргэдийн  гомдол тасрахгүй байна. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-10 05:58:03
    Яг үнэндээ нийтийн тээвэр дээр маш анхаарч ажиллах хэрэгтэй байна орой 8цаг 30минутаас хойш автобуснууд ирдэггүй баахан хоосон автобуснууд давихад л зорчигчоо а...
  • иргэн 2016-11-10 02:11:10
    ард түмний халааснаас нөхөн төлбөр авдаг байж ард түмэндээ хүрч ажилмаар байна 6,30-аас 00 цаг хүртэл явуулах хэрэгтэй л байна.
  • Зочин 2016-11-10 01:32:02
    тэнгэр л мэднэ биз. НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭН СО нарт барьцаалагдсан байх. одоо эрс шинэчлэлт дахин хий.
  • зочин 2016-11-10 01:25:40
    зөв шүү
    • Зочин 2016-11-10 04:57:53
      зөв саналууд гарч байна. яаралтай шийдэх хэрэгтэй.....