Ардчилсан намын “АЛААН” ширүүсч эхэллээ

2016 оны сонгуулийн өмнө ялна гэдэгтээ итгэлтэй байсан Ардчилсан намынхан жинхэнэ утгаараа далаараа тавиулсан. Сонгуулийн дүн гарахад, АН-ынхан цус харвах дөхсөн байх. Өнгөрсөн дөрвөн жилд тэд боломжийн ажилласан. Хийсэн, бүтээсэн. Гэхдээ ард түмэн сонгуулиар тэдэнд дүн тавьж, төрийн жолоог атгаж чадахгүй гэж дүгнэсэн.
 
Гол нь АН-ынхны эв түнжингүй байдал, эвдрэлцэл, толхилцол ард түмэнд таалагдсангүй. Фракциудынхаа “дайн”-ыг Ардчилал гэдэг үгээр халхлах гэж оролдсон санаа нь ч бүтсэнгүй. Ингээд л “цэвэр шидүүлэх”- гүй юу.
 
Сонгуулийн дараагаас АН-ынхан дээр доргүй шинэчлэл ярьсан. Намаа шинэчлэх хэрэгтэй, шинэчлэлийг ингэж хийнэ, тэгж хийх учиртай гээд л сайхан сайхан яриад л.
 
Тэгсэн мөртлөө Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурлыг ч хийж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Гурван ч удаа хуралдах тов гаргасан ч ядаж цуглаж чадсангүй. Цуглаагүй шалтгаанаа зарим нэг хүмүүсийн хүсэл сонирхолтой холбон тайлбарлаж байв. Сүүлдээ орон нутгийн сонгуулийн өмнө ҮЗХ хуралдах нь буруу гэж үзээд больсон гэсэн мэдээлэл өгөөд л сураггүй болсон. Энэ хугацаанд намын даргын төлөөх“тулаан”-д оролцох “дайчид” ч нэмэгдэж байв.
 
Харин ойрноос нам доторх “алаан” улам ширүүсч эхэллээ. АН Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа энэ сарын 16-нд хийхээр товлоод байгаа. Энэ удаад бол арай ч хойшуулахгүй байх. Харин түүнээс өмнө янз бүрийн л асуудал өрнөж байна. Мэдээж намын даргын төлөө цөөнгүй хэдэн хүн өрсөлдөж байгаа. Одоогоор намын даргын үүргийг гүйцэтгэж буй УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Боловсролын сайд асан Л.Гантөмөр, Г.Батхүү гээд олон хүний нэр хөвөрч байна. Намын даргын марафонд оролцохоо илэрхийлсэн хүмүүсээс гадна дуугүйхэн санаархагчид ч дүүрэн байгаа. ҮЗХ-ны хурлын үеэр хэн нь ч, юу ч гэж яриад, бусдыгаа шүүмжлээд гараад ирж магадгүй. Наанаа баахан шинэчлэл ярьж байгаа ч цаагуураа зөвхөн намын даргын төлөөх алалцаан яваад байна.
 
Тэд өнгөрсөн дөрвөн жилд олонхи болж, төр барьсан. Тэгэхдээ эрх мэдлээ булаацалдаж, сайдынхаа суудлыг фракциуддаа хувааж өгөх гэж ядсаар л өнгөрөөсөн. Засгийн газраа унагаасан. Үүнээсээ болоод л өнөөдөр ихэнх нь саарал ордноос “жийгдсэн”.

Тэгэхээр намын даргын төлөөх “алалцаан”-ы хажуугаар ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн марафон ч өрнөж эхлэв бололтой. Эхний “дажин” дөнгөж өрнөж эхэлж байхад дараагийнх нь залгаад ороод ирлээ

 
Гэтэл одоо намын даргын суудлын төлөө лидер гэж болохоор бүх гишүүд нь тэмцэлдэж эхэллээ. Ард түмэн, ардчиллыг дэмжигчид АН-аас намын дарга хүлээгээгүй, харин шинэчлэл хүлээж байгаа. Гэтэл тэр шинэчлэл яг хийгдэх үү. Энэ байдлаараа бол үгүй л болов уу. Ядаж байхад тэд зарим хүмүүсээрээ оролдож эхэллээ. Эрх барьж байхдаа л Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаасан. Дараа нь түүний эргэн тойрон дахь хүмүүсийг “намнаж” эхэлсэн. Одоо ч энэ байдал үргэлжилж байна. Түүний эхнэрийг гадаад руу нисэх гэж байхад нь онгоц зогсоон байж баривчилсан гэсэн мэдээлэл гарсан. Мөн эхнэрийнх нь данс руу их хэмжээний мөнгө орсон гэж ч мэдээлээд байгаа.
 
Гэтэл өчигдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээ зарлалаа. Зарим хүмүүс түүнийг ирэх долоо хоногт баривчлан шалгах гэж байсан учраас ийм мэдэгдэл хийлээ гэж ч бичиж л байна. Мэдээж АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх өндөр магадлалтай хүнээр нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл яригдаж байгаа. Цаашлаад мэр сэр хүмүүсийн нэр ч дуулдаж буй.
 
Тэгэхээр намын даргын төлөөх “алалцаан”-ы хажуугаар ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн марафон ч өрнөж эхлэв бололтой. Эхний “дажин” дөнгөж өрнөж эхэлж байхад дараагийнх нь залгаад ороод ирлээ. Нөгөө шинэчлэл бас хаана байна. Яах вэ, зарим нэг гишүүд нь байгуулсан фракциа татан буулгаж, бусаддаа үлгэр үзүүлсэн. Гэхдээ тэр хэрээр бусад нь дагаад фракциа татан буулгаад, нэг эрх ашгийн төлөө зүтгэх үү, үгүй юу, бас л эргэлзээтэй. Цаашид энэ мэтээр намын даргын төлөө болоод Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлах хэдэн ч хүн нэмэгдэж магадгүй.
 
Ер нь бол намын даргын төлөөх өрсөлдөөний хамгийн гол хүн нь Д.Эрдэнэбат гэгдэж байгаа. “Алтан гадас”, “Шонхор”, “МҮДН” гэсэн фракциас Д.Эрдэнэбатыг зүтгүүлж байгаа гэсэн жиг жуг байгаа. Тэгвэл нөгөө талд МҮАН, МоАХ- ноос Г.Батхүүг зүтгүүлэх юм гэсэн. За тэр бусад нөхдүүд нь бол ерөнхийдөө жижиг өрсөлдөгчид. Л.Гантөмөр бол надад фракцийн дэмжлэг хэрэггүй гэж даналзсан. Хамгийн гол нь Д.Эрдэнэбат намын дарга болбол Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг нэр дэвших боломжтой болох гаргалгаа байна. Тиймдээ ч тэрбээр өчигдөр Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан байх. Учир нь Д.Эрдэнэбат орон нутгийн сонгуульд намаа авч орсон. Тэгээд ч УИХ-ын сонгуультай зүйрлэхээргүй олон суудал орон нутагт авчихаад байгаа. Энэ утгаараа тэр дарга болох магадлал өндөр байж болох юм. Ямар ч байсан даргын төлөөх өрсөлдөөн иймэрхүү маягаар л үргэлжилж байна.
 
Дээрээс нь 2016 оны сонгуулиар УИХ-д хэдхэн суудал авсан. Дөнгөж л бүлэг байгуулах хэмжээнд. Тэгээд бүлэг байгууллаа ч эрх баригчдын шийдвэрт ямар ч нөлөөгүй. Чуулганд оролдож, жаахан юм ярих л эрхтэй хэдэн гишүүнтэй байгаа. Гэтэл эхнээсээ зарим нэг хүнээ намаас хөөх асуудал хүртэл яриад эхэллээ. Тэр нь Ж.Батзандан. Өөрөө болохоор “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал дээр Ц.Нямдорж гишүүнтэй адилхан байр суурь баримталлаа гээд намаас хөөх гэлээ гэсэн тайлбар өгсөн. Мань хүн “Эрдэнэт”-ийн 49 хувийг шалгах ажлын хэсэгт орох хүсэлтээ өгсөн юм билээ.Түүний тайлбартай холбоотойгоор АН-аас мэдэгдэл гаргасан. Сүүлдээ Ж.Батзандан гишүүний асуудал Баянзүрх дүүрэгтэй холбогдож эхэллээ. Одоохондоо АН арай ч түүнийг намаасаа хөөчихөөгүй. Харин Баянзүрх дүүргийн АН-ын хорооноос түүнийг хөөсөн юм байх. Мань хүн Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваагийн эсрэг ажиллаж, унагасан бололтой юм. Тэр шөргөлцөөн нь одоо хүртэл яваад, энэ хэмжээнд хүрчихээд байгаа юм уу даа, янз нь. Энэ асуудал цаашид ч хурцдаж, мань хүн намаасаа гарахгүй л бол яах вэ.
 
АН-д нэг иймэрхүү алаан болоод байна даа. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн гишүүнээ нэг тийш нь харуулж, яриад байгаа шинэчлэлээ жинхэнэ утгаар нь хийхгүй, ердөө л намын даргын төлөө, Ерөнхийлөгчийн сонгуульд хэн өрсөлдөхөд ач холбогдол өгч “дайтаад” байвал ч...

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-12-12 08:28:28
    нэг их том шалтаг хайж хуучин байсан сайн зүйлээ самрах хэрэггүй ялагдлын гол шалтгаан МАН намын хямралыг далимдуулж их өрөөр ард түмэнг айлгасанта нар хийснээ ...
  • Hoorhii 2016-11-18 12:20:42
    Ene ANiig gaigui hun songochih vii gej yaasan ih sandarsan humuus ve ain
  • zochin 2016-11-11 15:07:54
    ANiihan bol jinhene deeremchin zoombiinuud
  • irgen 2016-11-11 09:18:34
    AH-s hamgiin turuund Batzandang huuj yavuul. daraa ni henteigee nuhtsunu uu AH-d padgui. yaaraltai ih hurlee hiihgui bol bolohgui ni ee. Dargaa yaaraltAi songo
  • ар 2016-11-11 06:17:35
    Арчаагүы ход түмэн адгийн амьдыг толгойдоо гаогадаг шэдэг шүү
  • bold 2016-11-11 04:46:20
    Gantomor deeree demjij bna
  • иргэн 2016-11-11 01:39:58
    МоАХ-ын Баттулга яалаа гэж Батхүүг дэмжих вэ дээ, хонь чоно биз дээ? Багцаатай бай л даа
  • Бат 2016-11-11 00:11:42
    Энэ соёлгүй бүдүүлэг хариуцлагагүй, улсыг өрөнд оруулсан нөхдүүдийн үйл ажиллагааг энэ сайт ямар их сурталчилна вэ?
  • ЗОЧИН 2016-11-10 07:49:05
    ТӨМӨР ЗАМЫН ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙНАА СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ НЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА
    • гомо мөнхөө 2016-11-10 11:54:35
      Эбээгийн дотны найз шүү. Хааяа энд тэнд нууцаар сэм уулздаг хүнд гар даа.
  • hognuud 2016-11-10 05:34:45
    Praktsgui nam bolno gej shaachaad l Boon Boon Prakts yarisan garuud l bhiim daa yana daa ene AH
  • Unen sh de 2016-11-10 05:10:42
    Itgehguigee ta nart nertei setgegdliig 100% demjiji bna
  • Itgehguiee ta nart 2016-11-10 04:45:03
    hanaj tsadahaa medehgui gadaad dotoodgui ulsaa urund tavij utund iduulsen ta nart yaj itgeh ve de ta narin ued ajilgui orlogogui mongol hun nemegdsen ni unen b...
  • ZOCIN 2016-11-10 04:37:58
    ALTANGADS GEDEG LUUVIRIIN PRAGC MANAI BAGSH NAR MEDLGTEI GEJ .ARDCHILALIIG USTGSAN GOCHIGDORJ ALTANHUYG METIIN LUUVIRCHID . ENE PRAGCIIG USTGVAL TAARNA . BAYRCO...
  • Зочин 2016-11-10 04:27:26
    та нар дахиад гарахгүй биз дээ дэмжигч нарчинь цөөнх дөө
  • Бат 2016-11-10 04:24:55
    АН -д тухайн үеийн нам бус хог шаарууд нэгдэж улс төрийг өөрчилсөн нь үнэн шүү дээ
  • eebee ah ni sh dee 2016-11-10 04:18:44
    mun ch ih tuurulduj, ih ch tuurulduuluh ym daa.
  • уж.г 2016-11-10 03:24:38
    сайн алалц, туустлаа алалц, та нар дуусвал ард түмэн л баярлана
  • тараад буян бол 2016-11-10 03:04:21
    тараад буян бол
  • zochin 2016-11-10 02:53:53
    Datzandan magnai 2 boloo zov bno doo
  • з 2016-11-10 02:08:33
    АН шуналтай учраас улсаа сүйрүүлсэн, энэ намд улсаа бодох хүн байхгүй адгийн шаарнуудын цуглуулга
  • Zochin 2016-11-10 01:47:01
    Ta nariin ene zambaraagui baidlaas bolj uulen cheleenii nar shig bidend oldson Mongoliin ardchilal ustaj ugui boloh ny, ene bol tom uhralt
  • Цагаан 2016-11-10 01:26:36
    Гахай Батхуй, Дөрвөд Гантөмөр, Мэлхий Эрдэнэбат нар бол юун АН дарга вэ Бүгд луйварчид л байна даа Энэ дунд ганц л хүн АН ын дарга болчихоор хүн нь П. Цагаан...
    • Зочин 2016-11-10 05:45:03
      Яг үнэн хэлжээ, халзан Эрдэнэбат гэж жинхэнэ новш байна
  • зочин 2016-11-10 01:25:22
    Намын гишүүдийн баримтлах дүрэм буюу эрх -үүрэгээ тодорхой болгож мөрдөхгүй бол дурын хулигаан үймүүлээд хаяна даа
  • ?! 2016-11-10 01:20:01
    АН-ыг жижиг Зи, Женко мэтийн хорлон сүйтгэгч нар л балласан! Тэр мэтийн жоомнуудаа эхлээд устгахгүй бол энэ нам урагш 1 ч алхахгүй ээ! Дараа нь шинэчлэл ярь!