С.Цогбадрах олимпийн дээд амжилтыг шинэчилж, алтан медалийн болзол хангалаа

АНУ-ын Лас Вегас хотноо болж буй "Memoriad-2016" оюуны олимпт манай улсаас 14 тамирчин өрсөлдөж буй. Тэмцээний хоёр дахь өдөр /11.09/ "Flash Numbers" буюу харааны ой тогтоолт, цээж бодолтын "Mental Addition" төрлүүд явагдаж, дүнгээ гаргалаа.

"Flash Numbers" буюу харааны ой тогтоолтын төрөлд Их Мастер С.Цогбадрах 486 цифр тогтоон алдаагүй санаж, алтан медалийн болзол хангажээ. Ингэснээр С.Цогбадрах оюуны олимпийн хос алтан медальтай монголын анхны тамирчин болж, дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо. Тэрбээр өмнө нь оюуны олимпд 300 цифр тогтоон алдаагүй санаж алтан медаль хүртэж байсан юм.

Мөн энэ төрөлд Их Мастер Э.Пүрэвжав 232 цифр алдаагүй санаснаар хүрэл медалийн болзол хангасан байна.

Тэмцээний хоёр дахь төрөл болох  "Mental Addition"-д Д.Биндэръяа, Б.Энхлүүн, Б.Хангал, Д.Гэрэлт-Од, Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо. Ингээд манай тамирчдаас Б.Биндэръяа 10 бодлогыг 3 минут 40 секундэд алдаагүй бодсоноор мөнгөн медалийн болзол хангасан байна. "Mental Addition" нь 10 оронтой 10 тооны нийлбэрийг олох бодлогуудыг маш богино хугацаанд алдаагүй хариу гаргах төрөл юм.

Ийнхүү Монголын баг тамирчид хоёр дахь өдрийн байдлаар 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль буюу нийт найман медалийн болзол хангаад байна.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mungunchimeg  2016-11-11 13:06:22
    Сайхан байна, хумуусээ оюун ухааныг хогжуулж болдог л юм байна,багш нар мундаг байна, Ийм потенциалтай ард тумэн минь сайхан эвтэй ,эруул сэтгэхуйгээр аливаа...
  • chuk 2016-11-11 05:06:01
    Yamar gaihaltai mundag um be? Ene saihan huuhduudee ulam hugjuulj abyasiig n undurt bailgah umsan
  • Daamii 2016-11-10 05:54:03
    Yamar gaihaltai yum be.Mongolchuud uhaantai bas avyastai shuu. zaluuchuuddaa bayar hurgie. Erunhiilugch bolon erunhii said nar shagnaj aldarsguulah bailgui dee
  • Төгөө 2016-11-10 05:51:56
    Мундаг байна. Амжилт хүсье. Улам их амжмлт
  • Монгол 2016-11-10 04:06:07
    Ёстой мундаг!!! Монгол хүүдүүд ийм л байх ёстой...Улам их амжилт хүсье???
  • Туул 2016-11-10 02:45:02
    Аугаа оюунтай ухаант хуухдууддээ баярлаж байна шуу монголчууд бид нар.
  • Balbar 2016-11-10 02:25:45
    Woow l Daaa
  • R&G 2016-11-10 01:36:06
    Unen tasarhai. Amjilt husey! Nuguu heruulchinguudiig ene medeen deer urij bna, orj irj ataarhaad heleh muu ugsee olj biluudne vv :-)