Хятадаас машин импортолъё

“Мода Монголоор дуусдаг”гэх социализмын үеийн доромж үг бий. Эдүгээ цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хүмүүсийн хэрэглээ ч дагаад өөрчлөгдсөн.
 
Гэвч, яг үнэндээ дэлхийн зах зээлээс аль хэдийнэ түлхэгдэн гарсан бүхий л төрлийн бизнес харин эсрэгээр Монголд цэцэглэн хөгждөг бичигдээгүй хууль үйлчилсэн хэвээр. Тэр бүрийг дурьдана гэвэл дуусахгүй. Гагцхүү ашиглалтын хугацаа нь аль хэдийнэ дуусч, хэрэглээнээс шахагдаж хогийн цэгт хаягдсан машинуудын эцсийн цэг нь Монгол болж буйг энд дурьдахыг хүслээ.
 
Өөрсдөө машин үйлдвэрлэдэггүй ч, хямдхан, шатахуун бага зарцуулдаг хөл дүүжлэх унаатай болчих гэсэн хүсэлтэй иргэдийг буруутгах аргагүй. Гэвч бидний энэ хүсэл улс орныг минь хамгийн аюултай төмрийн хогийн цэг болгон хувиргаж буй юм биш биз.
 
Нэгэн үе Японы Засгийн газрын санаа зовнисон асуудлын нэг нь хуучин машиныг хогийн цэгт хадгалах явдал байжээ. Өмнөговь аймгийн нийт газар нутгийг дөрөв хуваасны нэгтэй тэнцэхүйц жижиг газар нутагтай тус улсын хувьд эл асуудал нэлээд хүнд туссан нь мэдээж.
 
Тэгвэл эдүгээ асуудал нь аяндаа шийдэгдэж, хаях газар олдохгүй шахам болсон хуучин машинуудыг сайн дураараа, бүр мөнгө төлөн худалдан авах хүсэлтэй орнууд бий болсноор япончууд дээрх асуудлаа бага ч атугай шийдсэн хэрэг. Тэр бүү хэл, “хог” худалдан авагсдын гол төлөөлөгч нь Монгол. Манайхан хямд үнэтэй, шатахуун бага зарцуулдаг, өвөл хурдан асдаг гэдэг утгаар ньТоёота приус машиныг илүүтэй сонирхдог. Тиймээс нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь приус байх бөгөөд зөвхөн өнгөрсөн жил гэхэд 20 мянган приус импортолсон байх юм. Энэ нь манай улсын нийт автомашины импортын 52.5 хувьтай тэнцэж байна. Үүгээр зогсохгүй Япон, Солонгост хэдэн жил ашиглагдсан нь огт хамааралгүй. Харин Монголд орж ирээд хэдий хугацаанд явсан нь тухайн машины шинэ, хуучныг илтгэх хэмжүүр болж байгаа нь нууц биш.
 
Агаарын бохирдлын хэмжээгээрээ Азидаа толгой цохиж буй улсад нөгөө л хуучин машинууд нь гудамжаар хөлхөлдөж, хорт утаагаа цацсаар. Улмаар хэдэн жил яваад таг зогсох үед нь мөн л задлан зардаг тогтолцоотой. Япон, солонгосчуудын гологдол хуучин машиныг худалдан авч унах, өнөөх машин нь эвдэрвэл дахин нэг хуучин машины арай гайгүй ажиллагаатай сэлбэгийг худалдан авч тавих. Ингэсээр машины сэлбэг, хэрэгслийг авах юмгүй болтол нь ашигладаг цэг нь Монгол болон хувирч байгаа юм.
 
Энэ байдал хэдий болтол үргэлжлэх вэ. Гэхдээ гарц бий. Бусад улс орны иргэдийн адил өөрсдийн автозамын дүрэмд тохирсон зөв талдаа жолооны хүрдтэй, шинэ, хямд машин худалдан авч ашиглах боломж бидэнд байна. Ингэхдээ урд хөршөөсөө шинэ машин импортолъё. Японоос хуучин, хаягдал машин оруулж ирж байснаас хилийн цаана орших хөршөөсөө шинэ машин авъя. Эрх баригчид ч гэсэн эдийн засгийн нягт харилцаатай тус улсын Засгийн газартай гэрээ хэлцэл байгуулж, гаалийн татвараас нь хөнгөлчих хэрэгтэй. Гаалийн татвар, тээвэрлэлтийн зардал хэмнэгдсэн цагт шинэ, хямд машиныг ашиглах боломж бүрдэх бус уу.
 
Ер нь дэлхийн томоохон машин үйлдвэрлэгч компаниудын сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэх бүхий л компаниуд БНХАУ-д байна. Түүгээр ч зогсохгүй өнгө үзэмж сайтай, чанартай төмөр хүлгүүдийг ч тэд дотооддоо үйлдвэрлэж байна. Харин үүнийг бид боломж гэж харах хэрэгтэй боловуу. Өнөө үед машингүйгээр ажил амьдралаа зохицуулна гэдэг тун хүнд.
 
Яах вэ, нийтийн тээвэр дэлхийн бусад хотуудынх шиг сайн хөгжсөн бол нөхцөл байдал арай өөр байхсан. Гэтэл манайд төдийлөн хөгжиж амжаагүй байна. Газар нутаг томтой, таруу байрлалтай манайх шиг оронд өөрийн гэсэн хел дүүжлэх унаатай болох хэрэгцээ байвч, шинэ машин худалдан авах санхүүгийн боломж байхгүй тул цаашдаа ч хуучин машин худалдан авагсдын тоо цөөрөхгүй л байх.
 
Тиймээс хуучин машинуудыг зах зээлээс шахан гаргахын тулд өмнөд хөршөөсөө машин импортолбол ямар вэ, эрх баригчид аа.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тэнүүн 2017-07-15 03:04:25
    Зөв хэлжээ, хятад машин үйлдвэрлэлтээрээ дэлхийд үнэхээр 1-д орж байгаа шүү! Монголын уул уурхай, замын компаниуд хүнд даацын хүлгүүдээ дандаа урдаас авдаг
  • teneg setguulchid 2016-11-10 15:11:17
    mongoliin niit nutgiig 4 huvaasnii negtei tentsdeg yum. Omnogovi bish shuu
  • zyynd dyyldaagyi yum bna! 2016-11-10 14:02:09
    ene yamar teneg hyn be?Masin Hyatadaas yy?
  • aayaya 2016-11-10 13:29:21
    eniig bichsen setguulch tawisan ene site 2 taarchee. teneg gedgee gaihuulaad bgamu haashaa ym ymar medleg medeele bhgu
  • Ганаа 2016-11-10 13:28:15
    Сэтгүүлч нэртэй юу ч мэдэхгүй хоосон толгойтой махнууд жаахан юм уншиж мэдэж байж цэцэрхэл дээ. Японы хог ч гэх шиг тэр машинуудыг чинь хаа байсан Англичууд ав
  • bat 2016-11-10 12:29:01
    xyatad ylsiin mashin awaad amia aldax geegvi yum bol naad teneg bodoloo mart.Xyyramch barag tsaas gesen vg (xyatad---solongos)mashin mörgöldöxöd solongos vl...
  • Mongol setguulchid tarhinii turaaltai 2016-11-10 11:45:49
    Yu bichij baigaa ch oilgoogui iim setguulchid niigemd mash ih ayul abch ireh yum daa heblesen gazar ni ch neg udaa ch bolob unshaad helehgui dee ene sonin
  • зочин 2016-11-10 06:54:03
    Жинхэнэ чанаргүй машинууд шүү хятадаас машин авсанаас хуучин солонгос япон машин хамаагүй дээр тэд зөвхөн дотоодын хэрэгцээндээ зориулж үйлдвэрлдэг
  • уншигч 2016-11-10 04:15:27
    Хятадад томоохон машин үйлдвэрүүд бүгд байгаа ч ОРИГ-той харьцуулах аргагүй. Монголд ийм машин цөөхөн явж харагдана лээ. Чанаргүй л дээ.
  • Газарзүйч 2016-11-10 03:51:02
    Санаагаараа авахиймаа Япон улс Өмнөговь аймгийг 4 хуваасантай тэнцэнэ гэнэ үү? Жаахан юм уншилдаа чи
  • kk 2016-11-10 03:48:13
    баруун гарын дүрэмтэй байж зүүн жолоотой машин зөвшөөрөөд байдаг мангуу төр байх юм, тийм биш бйсан бол ийм олон асуудлууд гарахгүй байсан
  • Зочин 2016-11-10 03:19:38
    Тоёото компанийг үйлдвэрээ оруулж ирээд татваргүй үйлдвэрлэлээ явуул манай 2 хөршид зар цаашлаад евроазид зар манайд үйлдвэрийн үнээр зар ингэж шийдмээр байна
    • uuuuu 2016-11-10 08:26:27
      bitii ulin gutsaad bai
    • mal 2016-11-10 06:48:18
      Hyatad Orosod toyotagiin uildveruud baigaa ter buu hel Kazakstand baigaa, 3 saya huntei 1 ch tom uildveriin suuri baihgui manaih shig hocrogdson ulsad uildver
  • Ганаа 2016-11-10 02:44:10
    Хятад машин одоохондоо манайхны шаардлагыг хангах хараахан болоогүй ээ. 50 жилийн туршлагатай Солонгос машинууд л барахгүй байна ш дээ.
  • Mgl 2016-11-10 02:00:41
    Hooy maluudaa chinagaas mashin importloy gsn bolohoos hen zaaval hyatad mashiniig importloy gd bgaan tiim oguulber bi olj unshsangui
  • ЗОчин 2016-11-10 01:57:13
    Болохгүй гэх газаргүй. Хятадад бүх машины үйлдвэр төвлөрсөн байгаа л даа. Яг өөрийнхөн машин гэж ямар машин байдаг юм бол. Орон зай ойр, үнэ харьцангуй хямд, ш ...
  • Пүжий 2016-11-10 01:30:55
    Энэ хятад угсаатан бололтой???
  • sain bodoj baij bicheech naadahaa 2016-11-10 01:15:31
    er n helhed niitlelee sain bodoj baij bichvel deer baih. yapon mashin hyatad mashiniig bodvol edelgee sain. harin hyatad mashin bol ymarch edelgeegui hog sh d
  • Монгол сэтгэлгээ хятад гэхээр л арзайна! 2016-11-10 01:14:44
    Японы хуучин машин Хятадын шинэ машинаас чанараар илүү бөгөөд үнэ хамаагүй хямд байдагт л хамаг учир нь оршино!!! Яахав, санал дэвшүүлэхэд юу нь буруу байхав. ...
  • Zochin 2016-11-10 01:11:40
    Xujaa mototsikloo yay gej baixad yunii bas xujaa mashin pad pad ni l boloo .Xujaa tereg ix xevreg uzemj taaruu toxi tux muu g.m.Xarin ter zarim xund daatsiinx n...
  • Shana biz 2016-11-10 01:01:15
    Shaana biz yvj ter hujaa ehiigee ohh za Prius yaj ch bodson sain mashin bad utaa barag haydaggui za
  • chuka 2016-11-10 00:51:48
    Ortogiin huwid hemnelttei ch, hytad mashin edelgee muutaigaaraa delhiid "aldartai". Er ni hytadaas mashin importoldog oron gj duulaagvi.
    • өөөө 2016-11-10 01:23:56
      хужаа машин авч байсанаас орос машинаа сайхан дэглээд унаж байвал дээр шүү.
  • hhh 2016-11-10 00:48:44
    hujaa mashin yavahgui ee manai nuhtsuld
  • ХАРАА 2016-11-10 00:39:14
    Хахуулийн сураг сонссон хужаа нохой, эхлээд иргэдээ орлоготой болго, дараа нь шинэ машин авах тухай ярь, харин луйварчид нь аль хэдүүн наад асуудлыг шийдсэн
  • china car 2016-11-10 00:35:05
    chanar n mongoliin tsag agaariig davj garahgui l bolow uu
  • Зочин 2016-11-10 00:31:16
    энэ л дутаж гэнэ. Монголын баялагийг хятад руу үнэгүй шахуу зөөж ба одоо ард түмнийг мөлжих санааг гаргаж байгаа энэ хужаа хэн вэ
  • Durak 2016-11-10 00:20:44
    Joohon yum meddeg boljiij, zahialgat medeegee bich! Yaponii gazar nutag Umnugovin gazariin duruvnii neg gej henees sonsoov? durak mini
  • Б арроошгхм 2016-11-10 00:20:07
    Эргүү лалар минь юу бичээд байгаан мөнгөгүй хүмүүс яаж хужаагаас шинэ машин худалдаж авах юм муу хужаа чинь хэний талд байнаа хужаа машин тэгээд ч маш муу
  • Энх 2016-11-10 00:10:39
    Дэмий биздээ.
  • hujaa 2016-11-10 00:08:05
    Hujaa mashin mash muu mongolchuudiiin gariin aya daahgui shuu dee erguu durak ve chi
  • ypon mashiniig 2016-11-10 00:07:59
    Ypon mashin huuchin ch hytadiin shinees 200 % sain bolood l avaad baigaan shd ugtaa bol shine bish chanartaa baigaa yum odoo hujaagiin zahialgat medee yavj baih...
  • зочин 2016-11-10 00:06:44
    хятадын талын нөхөр байна даа чи хуучирсан ч хятад машинаас хамаагүй дээр байдаг юм
  • хөөх 2016-11-10 00:05:59
    14 жилийн өмнө японд хаа сайгүй л хуучин машины хог байсан одоо ёстой үзээд өгнө ч гэсэн байхгүй болсон байна лээ
    • er 2016-11-10 03:35:22
      xujaagiin rav4 tei adil mashin manaid orj irvel tsoo shine 30 saya orchim bolox yum nn lee