“Дотуур байр-Хүүхдийн хөгжил, оролцооны орчин” сэдэвт форум боллоо

Монгол Улсад ЕБС-ийн 486 дотуур байранд 32 мянга гаруй хүүхэд амьдарч байна. Тэдгээрийн төлөөлөл болох алс баруун хязгаар нутаг Баян-Өлгий, Ховд аймгийн дотуур байрны хүүхдүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, түүнээс гарах арга замыг хамтдаа эрэлхийллээ.

Тодруулбал Баян-Өлгий аймгийн Толбо суманд Норвегийн тусламжийн байгууллагаас санаачлан БСШУСЯ болон ЗГХА Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баян-Өлгий аймгийн Толбо сумын ЗДТГ хамтран “Дотуур байр- Хүүхдийн хөгжил, оролцооны орчин” сэдэвт форумыг амжилттай зохион явууллаа. Гурван өдөр үргэлжилсэн тус форумд дотуур байрны хүүхдүүд, багш, нийгмийн ажилтан, тогооч, жижүүр, сургуулийн удирдлагууд, холбогдох яам, агентлагийн дарга, мэргэжилтнүүд зэрэг нийт 150 орчим төлөөлөгч оролцсон юм.



Дотуур байрны хүүхдүүд тухайн жилийнхээ ¾ буюу 250 гаруй хоногт нь эцэг эхээсээ хол амьдарч байна. Энэ нь тэдэнд онцгойлон анхаарал хандуулах шаардлага буйг харуулж байна. Тиймдээ ч гурван өдрийн турш чуулахдаа нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэхээс гадна хөгжил, оролцоогоо хэрхэн хангах тал дээр санал солилцсон юм.

Ингэхдээ хүүхдийн оролцоог дэмжсэн үйл ажиллагаа түлхүү зохион байгуулах тэднийг манлайлалд сургахын зэрэгцээ орон нутгийн удирдлагад хандаж асуудлаа хэлэлцэх, ИТХ-д хүүхдүүдийн төлөөлөл оролцож санал бодлоо тусгуулах шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.

Мөн тэдэнд чөлөөт цагаа өнгөрүүлэхэд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, номын сан, чийрэгжүүлэлтийн өрөө, компьютерийн хүрэлцээ тааруухан байдаг гэдгийг шийдвэр гаргагчдад уламжиллаа. Мэдээж үүнээс гадна олон асуудлууд тэдэнд бий.

Тухайлбал, хоолны порц бага, гадна ариун цэврийн асуудал, байрны халаалт муу гээд тоочоод байвал дуусахгүй. Гэсэн ч энэ бүх асуудлыг НЛМ буюу Норвегийн тусламжийн байгууллага сэтгэл гарган засч сайжруулж, тэдний амьдарч буй орчин нөхцөлд анхаарал хандуулж байгаа нь сайшаалтай.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.