Туул голын уснаас гэдэсний өвчин үүсгэдэг савханцар нян илэрсэн байна
Нийслэлийн иргэдийн 97.5 хувь нь Туул голоос ундаалдаг. Гэвч өөрсдийнхөө ундаалдаг ус руугаа бохир нийлүүлсээр байна.

Тодруулбал, Цэвэрлэх байгууламж нь хоногт дунджаар 160000-190000 м3 бохир усыг хүлээн авч механик болон биологийн цэвэрлэгээг хийн, хэт ягаан туягаар халдваргүйжүүлсний дараа Туул голд нийлүүлдэг байна. Бохир усны худгийн ихэнх нь удаан хугацааны ашиглалтын явцад элэгдэж хуучрах, хагаралт цууралт үүсэх зэрэг гэмтлүүд тохиолдож байгаагаас тус байгууламжийн ачааллыг нэмэгдүүлэхэд хүргэжээ. Иймд 250 000 шоометр/хоног хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай байгаа аж.  

Туул голыг бохирдуулж буй гурван үндсэн хүчин зүйлс бол цэвэрлэх байгууламж болон арьс, ширний үйлдвэрүүдээс гарч буй бохир мөн Туул голын орчмоос элс, хайрга олборлож байгаа явдал нь голын урсацыг багасгах, байгалийн тэнцвэрийг алдагдуулахад хүргээд байгаа талаар албаныхан мэдээлсэн юм.  Мөн саяхан хийгдсэн судалгаагаар Туул голын усыг цэвэршүүлсний дараа гэдэсний өвчин үүсгэдэг савханцар нян илэрсэн байна.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-10 01:38:07
    20жил ярилаа. АН ярихгүй хийнэ гэсэн ПАГ өнгөрлөө. МАНгар ПАГ байх нь тодорхой. мөнгө угаадаг газар нь юм чинь.
  • hm 2016-11-09 09:52:50
    bizda ene aris shirniihee uildveruudiig zailuulaache, yamar setgelgui yum be