Дөрвөн дүүргийн Засаг дарга нарыг батламжиллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд   хуульд заасан  эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, Багануур дүүргийн Засаг даргаар Цэндийн Сандаг-Очир, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Жамсрангийн Эрдэнэбат, Налайх дүүргийн Засаг даргаар Чойжинсамбуугийн Раднаабазар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Жигжидсүрэнгийн Сандагсүрэн нарыг батламжиллаа.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболд хэлэхдээ  “Өнгөрсөн аравдугаар сард явагдсан Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн  сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан дүүргүүдийн иргэдийн төлөөлөгчдийн шинэ хурал анхдугаар хуралдаанаа хийж, Засаг даргаар томилогдохоор төлөөлөгчдийн олонхийн санал авсан нэр дэвшигчийнхээ  мэдээллийг ирүүлсэн билээ. 

Хуулиараа дүүргийн  Засаг даргын томилохдоо  Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг.  Мөн  Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч,  хуулийнхан  судалж, хариулт ирүүлдэг заалттай.  Үүнийг НЗДТГ судалж үзээд, өнөөдөр эхний 4 дүүргийн Засаг даргын батламжинд гарын үсэг зурлаа. 

Шат шатны Засаг дарга нар бол “Монгол төрийн төлөөлөгч“ байдаг. Гол үүрэг нь хууль, тогтоомжийг тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх явдал юм. Тиймээс өнөөдөр батламжаа авч байгаа Засаг дарга нар Монгол Улсын Засгийн газрын болон хотын даргын үйл ажиллагааны  хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн чадвартай, хуульд заасан болзлыг бүрэн хангасан,  иргэдийнхээ сонголтоо эрхээ авсан, мэргэшсэн албан хаагчид гэж бид үзэж байна. Тиймээс та бүхнийхээ ажилд амжилт хүсье. Үлдсэн 5 дүүргийн Засаг дарга нарын томилгоог энэ 7 хоногтоо багтаад хийхээр ажиллаж байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-11-10 05:54:45
    Чи хол очиж хуц, хонхорт очиж баа...БГД-ийн Эрдэнэ вангийн хуваан идэгч хамсаатан минь.Нас барсан хүмүүсийн НД-ийн мөнгийг идсэн уусан нь л шалгагдаж байгаа биз...
  • Зочин 2016-11-09 23:59:30
    Баянгол хамгийн түрүүнд хурлаа хийсэн биздээ битгий заваараад байл даа Батболдоо чамд нохой засах, Аз жаргалтай УБ эссэ бичлэгийн уралдаан зарласнаас өөр хийсэн...