Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар Ж.Мөнхбатаар ахлуулан дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар боллоо.
Энэ ажлын хэсэг нь МҮОНРТ-ийн ажиллагсад, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцаж дүгнэлт гаргах юм.
Тодруулбал, МҮОНРТ-ийн ММ агентлагийн зарим ажилчид захирлаараа томилогдсон Ч.Батцэнгэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж өгөхийг хүссэн албан бичгийг МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарьд өгсөн. Тэрбээр энэ талаар өөрөө мэдээлсэн. Харин өчигдөр орой ММ агентлагийн "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөр МҮОНРТВ-ийн ажиллагсдын түр хорооноос Үндэсний зөвлөлдөө хандан захирал Ц.Оюундарийг хуулийн дагуу ажиллаж чадахгүй байгаа талаар “шуурхай мэдээлэл” нэвтрүүлсэн юм.

П.Гоо
Оллоо.мн
Оллоо.мн