Орон нутгийн замд хяналт шалгалт хийж байна

Орон нутгийн замд гулгаа үүсч хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй тул Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс энэ сарын 8-ны өдөр Өвөрхангай, Архангай аймгийн чиглэлийн орон нутгийн замд зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдалд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр орон нутгийг зорьж буй тээврийн хэрэгслүүд нь зуны дугуйтай, хээ нь элэгдэж арилсан, хөдөлгөөнд оролцох боломжгүй, стандартын шаардлага хангахгүй дугуйтай байснаас гадна, хамгаалах бүс хэрэглээгүй, хүн ба ачаа тээврийн журам зөрчсөн зөрчлүүд дийлэнх хувийг эзэлжээ. Энэ талаар харъяа аймгийн Замын цагдаагийн тасагт зөрчлийг арилгуулах, тогтмол хяналт шалгалт хийж ажиллах талаар шаардлага хүргүүлсэн байна.

Иймд хөдөө орон нутгийг зорих гэж буй жолооч, зорчигч та дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэрэв асуудалтай бол яаралтай засч замын хөдөлгөөнд оролцох, орой үдэш хөдөлгөөнд оролцож байгаа бол өөдөөс ирж яваа автомашиндаа гэрлээ заавал шилжүүлэх, хамгаалах бүсээ зүүж хэвшихийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.




 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.