Б.Нарантуяа: Байгаагаа тордож, чанаржуулах бодлого барина
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Б.Нарантуяатай ярилцлаа.
 
-Аймгийг ирэх дөр­вөн жил удирдах баг бүрэл­дэ­хүүн ажлаа юунаас эхлэв?
 
-Манай аймаг улсын хэмжээнд хүн амынхаа тоогоор гуравт ордог. Аймгийн Засаг даргын удирдлагын баг шинэ зохион байгуулалтад орж ажлаа эхлээд байна. Аймаг хүн амынхаа тоогоор улсдаа тэргүүлдэг учраас Засаг дарга хоёр орлогч даргатай байя гэдэг үүднээс Нийгмийн асуудал эрхэл­сэн, Үйлдвэрлэл хөдөө аж ахуй хөгжлийн бодлого хариуцсан орлогчтой ажиллаж байна.
 
Аймгийн хэмжээнд цаг үеийн ажлууд боломжийн эхлэлтэй байна. Хур сайхан бууж тариаланчид хүссэн хэмжээнд санасан ургацаа авч чадлаа. Удахгүй ургацын баяраа хийнэ.
 
-Удирдлагын баг ямар бодлого, зорилт дэвшүүлж байгаа вэ?
 
-Улс орны эдийн засгийн нөхцөл бай­далтай уялдуулан ши­нээр томоохон бүтээн бай­гуулалт хийнэ гэхээс илүүтэйгээр байгаа бүхнээ өнгөлөн тордож, үйл ажиллагааг нь улам чамбайруулж чанаржуулах бодлого барьж байна.
 
Нийгмийн бодлого эрхэлсэн орлогч даргын хувьд эрүүл мэнд, боловсрол, хүүхэд, гэр бүлийн хөгжил, соёл урлаг, спорт, шүүх, цагдаагийн бай­гуул­лагуудаа хариуцдаг. Ерөнхийдөө нийг­мийн сал­барт хийх ажлаа бай­гуул­лагууд, тухайн шатны нэг­­жүүдтэй харилцаж са­нал бодлыг сон­сч ажлаа эх­­лүүллээ. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжих үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг энэ сарын 16-ны ИТХ-аар батлуулах гэж байна.
 
Мөрийн хөтөлбөрт тусгах саналуудаа намууд сонгуулийн үеэр иргэдэд дэлгэрэнгүй танилцуулсан учраас иргэдийн санал нэлээд туссан гэж ойлгож болно. Үүн дээр үндэслээд ялсан нам нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж нь бүрддэг.
 
Гэхдээ зөвхөн намын мөрийн хөтөлбөрөөр явах нь өрөөсгөл гэж үзээд аймгийнхаа 17 сум, зургаан тосгоны нэгжийг тойрч иргэдийн амьд­ралтай газар дээр нь очиж танилцаж санал бодлыг нь сонсох аян зохион байгуулсан. Аймгийн Засаг даргын хоёр орлогч, ИТХ-ын дарга нар дөрвөн баг ахалж сум, тосгодоо тойрсон. Иргэд, төрийн байгууллага, аж ахуйн нэг­жүүдийн саналыг хэр­хэн уялдуулах тал дээр аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлагын баг, салбар тус бүрийг хариуцсан мэргэ­жилтнүүд ажиллаж байна.
 
Мөн мөрийн хөтөлбөрийг боловсруулахад шинэлэг санаа оруулж  ирэхийг зорьсон. Газар хэлтэс, агентлагуудын санал дээр автоматаар бод­логын чанартай ажлуудаа тусгадаг байсан бол шат дараатайгаар эх­лээд хэлтэс газрын дарга нар хяналт тавьж ажиллаад дараа нь орчин үетэй хөл нийлүүлэх утгаараа Тамгын газрын бодлогын түвшинд бүх мэргэжилтнүүдээ дахиж гурван баг болгож ажиллуулсан. Түүнчлэн зөвлөхүүдийн баг гэж бий. Ингэж мөрийн хөтөл­бөрөө маш сайн чамбай боловсруулснаар ирэх дөрвөн жилд хийх ажил тодорхой болно гэж үзэж байгаа.
 
-Таны хариуцаж байгаа нийгмийн бодлогын чиглэлээр ямар ажлууд хийгдэх вэ?
 
-Аймгийн Засаг дарга ирэх жилүүдэд дөрвөн зүйлд онцгойлон анхаарна гэдгээ хэлсэн. Сэлэнгэ аймаг төдийгүй улс орны ирээдүй, өнгө төрх  болсон өсвөр үеийнхнээ спорт, урлаг зэрэг бүхий л төрлөөр бод­логоор дэмжиж ажил­лахаар болсон. Мянган сайхан хөгжлийг эрүүл мэндгүйгээр хийж чадахгүй. Тиймээс хүнээ эрүүл байлгахын тулд эрүүл мэндийн сал­барыг чухалчлан авч үзнэ гэсэн. Мэдээж оюун­­­лаг, чадамжтай ир­гэдийг бэлтгэхийн тулд боловсролын салбарыг онц­гойлон анхаарч ажил­лахаар болсон. Хамгийн үнэт капитал бол хүний оюун ухаан учраас боловс­ролын салбарыг тэргүүн эгнээд тавьж байгаа.
 
Бүх зүйл залгамж ха­­­лаатай байдаг учраас ахмадаа сонсох учиртай. Ахмадуудынхаа сургаалийг сонсч зөв зам мөрөөр явахын тулд тэд­нийхээ нийгмийн асуудлыг анхаарч дэмжиж ажил­лана. Эдгээр зорил­туудынхаа хүрээнд тоймтой ажлуудыг хийж эхэлсэн. Гурван сар гэдэг бага хугацаа мэт боловч хийе бүтээе гэсэн зорилго тэмүүлэл байх юм бол амжуулж болдог гэдгийг харлаа.
 
-Өнгөрсөн 100 хоногийн ажлаа хэрхэн дүгнэж байна вэ?
 
-Аймгийн маань ажил өнгөтэй өөдтэй байна. Сэлэнгэчүүдийн дунд ажиллаж амьдарч байсан хүн  Монгол Улсын Ерөнхий сайд болсонд нутгийнхан бахархаж байгаа. Мөн зам тээвэр, дэд бүтэц сайтай төвийн бүсэд багтдаг учраас өнгөрсөн гурван сарын хугацаанд таван орны зочид төлөөлөгчид, элчин сайдын яамдын консулууд ирж аймгийн удирдлагуудтай уулзаж хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа.Хамтарч ажиллах олон арга хэмжээний дотор эрүүл мэндийн салбарыг дэмжих тодорхой ажлууд бий.
 
Бид 17 жил тасалдаад байсан “Дөл” тоглолтыг өнгөрсөн жилээс эхлээд сэргээж аймгийн Засаг дарга бодлогоор дэмжлээ. Өсвөр насны хүүхдүүдэд эх оронч ажлыг төлөв­шүү­лэхийн зэрэгцээ багаар ажиллах чадварыг маш сайн суулгадаг. Багийн нэг гишүүн сул дорой хам­таараа ажиллаж чадахгүй бол ямар гарз хохирол учирдгийг “Дөл” тоглолт харуулдаг. Тиймээс тоглолтыг гурван үе шаттайгаар зохион байгуулсан.
 
-Тэгвэл урлаг, спортод ээлтэй дөрвөн жил байх нь?
 
-Ахмадуудаа дэмжих бодлогын хүрээнд 17 сум зургаан тосгоны 10.1 мянган ахмадын дунд спортын таван төрлийн арга хэмжээ зохион байгуулсан. Аймгийн Засаг даргын нэрэмжит ахмадуудын спортын анхдугаар наадам нэрийн дор зохион байгууллаа. Бүсийн сумдаас шалгарсан ахмадууд аймагт ирж тэмцээндээ оролцсон. Эндээс нэг зүйлийг анзаарлаа. Ах­мад настнуудын хийж бү­тээх гэсэн хүсэл тэмүү­лэл асар их юм.
 
Өөрсдийгөө тэтгэвэрт гарсан гэж хүлээн зөвшөөрч чадахгүйгээс ганцаардлын өвчин тусдаг. Үр хүүхэд нь ажил ихтэй учраас тэрбүр цаг зав зарцуулж чадахгүйгээс залуу насандаа ажиллаж хөдөлмөрлөж явсан үе нь санагдаад байдаг юм байна. Тиймээс ахмадуудтайгаа хамтран ажиллаж тэднийхээ нөөц боломжийг ашиглая гэдэг зүйлийг ярьж байгаа.
 
Мөн аймгийн Засаг дарга шилдэг менеже­рүүдийг дэмжихээ илэр­хийлсэн. Орчин үед сайн дарга гэж хэн бэ гэдэг маш том ойлголт. Манай аймгаас таван шилдэг багш төрөн гарч сүүлийн 11 жил тасралтгүй улсын тэргүүний сургууль, цэцэрлэг шалгарсан байдаг. Монголын багш нарын өдрөөр сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нарыг сарын цалингаар урамшуулж байх жишээтэй. Иймэрхүү маягаар сайн менежерүүдийг дэмжиж эхэлсэн.
 
Болохгүй бүтэхгүй бүхнийг төрийн алба руу чих­дэг жишиг тогтсон.Тий­мээс нийгмийн сэт­гэл­гээг өөрчлөх хэрэгтэй юм гэж бодож байгаа.Гэхдээ төрийн албан хаагч­дад хатуу шаардлага тавина.
 
-Аймгийн төвийнхөн зун халуун ус хэрэглэж чаддаггүй. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
 
-Хятад улсаас манай аймагт 50 мегаваттын хүчин чадалтай дулааны станц барьж өгөхөөр болсон. Манай аймгийн дулааны станц арчилж тордоод өдий зэрэгтэй байгаа болохоос стандарт, эрүүл аюулгүй байдал, чанарын шаардлага хангахгүй байгаа. Дулааны станц барих асуудлаар аймгийн дарга гэрээ байгуулсны дагуу Эрчим хүчний яамнаас  мэргэжлийн хүмүүс  ирж ажилласан.
 
Дулааны станц ажиллаад эхлэхээр аймгийн төвийн нэлээд хэдэн сум цахилгаан эрчим хүчээр хангагдахын зэрэгцээ аймгийн төвийн хамгийн том асуудал болох хэрэглээний халуун усаар улирал харгалзахгүй хангагдана. Энэ мэтчилэн амжилттай эхлүүлж байгаа олон ажил бүтээн байгуулалт бий. Сэлэнгэчүүдийнхээ саналыг сонсч багтайгаа хамтраад ирэх дөрвөн жилд дорвитой ажил хийхээр төлөвлөж байна.
 
С.Уянга
Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-11-09 05:42:02
    Баярмагнай даргын өврийг дулаацуулж байж одоогийн суудалд хүрэх замаа зассан хүүхэн чадах болов у. Нөхөрт нэг хэлтсийн албан тушаал өгсөн байса.