Тэрхийн гүүрээр зорчих жолооч нарт анхааруулж байна
Архангай аймгийн Тариат сумын нутаг Тэрхийн голын төмөр бетонон гүүрэнд  тавдугаар сард гэнэтийн эвдрэл гарч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон. Улмаар гүүрийг засварлах ажил эхэлсэн бөгөөд  энэ ажлыг дуусах хүртэл зэвсэгт хүчний хөвдөг гүүрийг ашиглахаар болсон. Гэвч уг гүүрийг энэ сарын 8-ны өдөр хураан авчээ.

Ингээд гүүрийн засварын  ажлыг гүйцэтгэж буй “Хурдны  зам” компаниас гүүрээр нэвтрэх тээврийн хэрэгслийн даацыг  30 тонноор хязгаарлажээ. Иймээс АТҮТ-өөс Тэрхийн голын гүүрээр нэвтрэх жолооч нарыг  заагдсан даацыг хэтрүүлэхгүй байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг  хангаж зорчихыг зөвлөж байна. 

Дашрамд дуулгахад гүүрийг засварлах хугацаанд хөвдөг гүүрийг ашиглахад 205.7 сая, хөвдөг гүүрийн хоёр талд 4.9 метр түр замын далан барихад шаардагдах 71.6 сая буюу нийт 277.3 сая  төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаад байсан юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бб 2016-11-09 05:27:44
    гүүр барьсан компаниар төлүүлэх ёстой, ер нь ийм хариуцлага шаардсан ажлыг гадны байгууллагаар хийлгэвэл таарна. Чаддаг нь хийвэл дараа нь хор уршиг нь бага
  • баба 2016-11-09 05:09:23
    хэхэ хэний идэш болсон юм болдоо. бодвол ИХ сууж байгаа байх л д аа.