Э.Пүрэвжав “Тооны Марафон” төрөлд мөнгөн медалийн болзол хангалаа

АНУ-ын Лас Вегас хотноо 4 жилд нэг удаа зохиогддог "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимпийн эхний өдрийн тэмцээн өндөрлөлөө. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд 27 орны 167 тамирчин ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр өрсөлдөж байна.

Өнөөдрийн сүүлийн төрөл болох 1 цагийн "Тооны Марафон" төрөлд 2015 оны өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав хэдхэн цифрийн зөрүүгээр алтан медалийн оосроос атгаад алдлаа. Тэрбээр 1 цагт 2950 цифр тогтоон алдаагүй санаж, олимпийн мөнгөн медалийн болзлыг хангасан байна.


Гурван цаг буюу хамгийн удаа үргэлжилдэг энэхүү төрөл нь анхаарал төвлөрөлт, тэсвэр тэвчээрийг дээд зэргээр шаарддаг ажээ.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.