Өвлийн эхэн сар дөнгөж эхэлсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотын гудамж талбай мөсөн гулгуурын талбай мэт болжээ. Цаашдаа ч хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс сануулж байгаа юм. Их хэмжээний цас унаснаар гудамж талбай цас, мөсөнд дарагдаж, хальтиргаа гулгаа ч нэмэгдэж байна.
ГССҮТ-ийн эмч нарын мэдээлж буйгаар өвлийн улиралд гудамж талбайд бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдэж тус эмнэлгийн ачаалал ч тэр хэмжээгээр нэмэгддэг гэж байна.
Тэгвэл ийнхүү гудамж талбайд бэртэж гэмтсэн иргэд тухайн албан байгууллагаас хохирлоо нэмэхжлэх боломжтой. Тодруулбал нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж хийх, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилган, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон байдаг.
Тиймээс аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлэн, орчны 50 метр талбайнхаа цас мөсийг цэвэрлэх үүрэгтэй. Уг үүргээ биелүүлээгүйгээс иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс хохирлоо барагдуулахыг нэхэмжлэх эрхтэй юм байна.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn