Д.Ганболд: Эрдэнэтийн асуудлыг Засгийн газар бие даан шийдвэрлэх боломжтой

Энэ сарын 7-ны өдрийн “Цензургүй яриа” хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн Д.Ганболд оролцож, ардчиллын он жилүүдэд болсон онцгой үйл явдлууд хийгээд сүүлийн үед улс төр, эдийн засгийн анхаарал татсан сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүлэв. Тэдгээрээс өнөөдрийн халуун сэдэв болох Эрдэнэт үйлдвэрийн талаар сэтгүүлчийн “цохилттой” асуултад “хийгүй” хариулт өгсөнийг тоймлон хүргэе.

Тэрбээр “Монголын тал хохироогүй. Орос өмчөө зарсныг Монгол компани худалдан авсан. Энд хэн хохироод байгаа юм бэ. Хэний өмнөөс хэн гомдоллоод байгаа юм бэ” хэмээн асуудлын голыг тодорхойлсон. Мөн Засгийн газар 100 хувь болгож авах ёстой байсан гэх байр суурийг тайлбарлахдаа “Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар энэ хэмжээний том худалдан авалт хийх чадваргүй байна. Үүнийгээ ОХУ-ын талд албан ёсоор мэдэгдсэн. Цаад тал хүлээн зөвшөөрч дараагийн үйл ажиллагаандаа орсон. Харин ч Орос Монголын харилцаа, Засгийн газар хоорондын итгэлцэл энэ 49 хувийг Монголын компанид худалдах шийдвэр гаргахад нөлөөлсөн” гэж тайлбарлсан юм. Түүнчлэн “Төр өнөөдрийг хүртэл тавдугаар цахилгаан станц бариагүй шигээ, төмөр зам тавиагүй шигээ энэ үйлдвэрийн өмчид тэгж л хандах байсан” гэв.

УИХ-аар хэлэлцүүлээгүй шалтгааныг тайлбарлахдаа “Асар их хэмжээний төрийн мөнгийг зарцуулах гэж байсан бол УИХ-аар орж хэлэлцүүлэх ёстой. Жил жилийн төсөв, түүний зарцуулалт, стратегийн ордын лиценз, монголын газар нутагт хэрэгжих томоохон төслүүдийн талаар УИХ хэлэлцдэг. Эрдэнэтийн асуудлыг Засгийн газар бие дааж шийдврлэх боломжтой” гэсэн юм.

Эрдэнэт бол стратегийн орд мөн боловч түүний лицензийг өөрчлөх тухай огт яриагүй, өнөөдрийг хүртэл Эрдэнэт үйлдвэрийн нэр дээр хэвээрээ байгааг сануулснаар Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан үйл ажиллагааны эргэн тойрны асуудлыг нэг мөр цэгцэлж өгсөн юм.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-11-11 12:53:33
    ganbold uhej dald or
  • Аагий 2016-11-09 09:57:11
    Ганболдын яриа их таалгдсан шүү
  • хм 2016-11-09 06:24:51
    харах царайны "ХУЛГАЙЧ" дүртэй болчихож.Иргэдийг юу ч мэддэггүй,ойлгодоггүй гэж их басамжилж байна даа.Нэг л өдөр үүнийхээ горыг хатуу амсана даа.МАН нь ч ади...
  • нэмэхээ 2016-11-09 05:19:52
    өмч хувьчлал нэрээр монголын бүх үйлдлвэрийг байхгүй болгосон энэ мал хорлон сүйтгэгчийг буудах юмсан
    • Зочин 2016-11-09 09:59:37
      Чи хүн алахаас өмнө өөрийгөө толинд нэг харчих. Чи хүн мөн үү. Чамаас хэт өндөр боловсорсон хүн.
      • Halh 2016-11-09 20:02:37
        Хэт өндөр луйвар хийж сурсан гар гэх гээд хэл чинь хальтирвуу, долоогчоо!
  • ЗОчин 2016-11-09 04:45:00
    Монголын ард түмний хөрөнгөөр тоглосон хүн дээ. Эрдэнэт бол хажууд нь юу ч биш. Уул шоронд байж байх ёстой хүн.
  • zochin 2016-11-09 04:27:50
    umch huvichlalaar hen hojson gevel man-n darga baisan hymyys hojson shyy dee ,25 saya baisan mal hed bolov 70 saya ,2-3000 baisan mashin hed bolov 430000
  • тоаа 2016-11-09 04:02:41
    Өмч хувьчлал гэж Монгол улсын хөрөнгөөр тоглож байсан хүнд Эрдэнэтийг үрэн тарах хийх бол сурсан юмыг сураар боож чадахгүй гэгч бизээ
    • Галаа 2016-11-09 10:01:29
      Харьд байсан юмыг монголдоо аваад ирсэн гавьяатай хүмүүст баярлалаа
    • зочин 2016-11-09 06:09:43
      Өмч хувьчлалыг буруу гээд б