
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулж буй “AFC Solidarity cup 2016” тэмцээний “В” хэсэгт багтсан Монголын шигшээ баг өнөөдөр 19:30 цагаас Лаостэй шийдвэрлэх тоглолт хийнэ.
ДАШТ болон ААШТ-ий урьдчилсан шатнаас хасагдсан чансаа доогуур орнуудын хооронд зохиогдож буй “Эв нэгдлийн цом” тэмцээний эхний хоёр тоглолтын дараах байдлаар манай залуус гурван оноотой хэсгийн хоёрдугаарт бичигдэж буй. Одоогоор гоолын зөрүүгээр Лаосын дээр буй “Хөх чононууд” өнөөдөр тэнцэхэд л хэсгийн шатыг давах учиртай.
Олон улсын тэмцээнд өмнө нь оролцож байгаагүй залуу бүрэлдэхүүнтэй Монголын шигшээ багийн дундаж нас ердөө 22,8 юм. Энэ багийн цөм болсон шилдэг залуус Монголын залуучуудын шигшээ багийн цөмийг бүрдүүлж байгаагаараа бас нэгэн давуу тал болж байгаа юм.
Б.Орхон
olloo.mn