Ам.долларын ханшийг хэрхэн тогтворжуулах вэ

Арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар Монголбанкны албан ханшаар ам.доллар 2406.41 төгрөгтэй тэнцлээ. Төгрөгийн доллартай харьцах албан ханш аравдугаар сарын 7 буюу нэг сарын өмнө 2273 төгрөгтэй тэнцэж байсан бол сарын дотор ийнхүү 2400 төгрөгийг давж, чангарав. Тэгвэл ханшийн энэхүү өсөлтөд юу нөлөөлсөн бэ. 

Ханш гэдэг зүйл өөрөө аливаа мөнгөн тэмдэгтийн үнэ гэсэн үг. Тэгэхээр ам.долларын ханш буюу үнэ өсч байна. Эдийн засгийн энгийн логикоор бол аливаа бараа, бүтээгдэхүүн ховордсон тохиолдолд үнэ өсдөг. Үүнтэй адилаар ам.доллар ховордож байгаа учраас худалдаж авахад үнэтэй болж буй юм.

Дотоодын зах зээл дээрх ам.долларын хэмжээ хорогдсоор байгааг Монгол Улсын төлбөрийн тэнцлийн статистик тодорхой харуулна. Тухайлбал, энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 232.1 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь Монгол Улсаас оноос хойш 231.1 сая ам.доллар гарч одсоныг илэрхийлж байна.

Ийнхүү өдөр өдрөөр “зугтаж” буй долларыг эргүүлэн “даллахын” тулд Засгийн газар томоохон төслүүдээ хөдөлгөх, олон улсын байгууллагатай хамтрах асуудлаа яаравчлах хэрэгтэй. Тэгж байж, хөрөнгө оруулалт татаж, төлбөрийн тэнцлээ сайжруулж, ханшаа тогтворжуулах боломжтой. Товчхондоо ханш хаашаа эргэх вэ гэдэг нь Монгол Улсын төлбөрийн тэнцэл ямар байхаас л хамаарна. Өнөөгийн нөхцөлд төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байгаа. Тийм ч учраас төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрах дарамт үргэлжилсээр буй нь өнгөрсөн хоногуудад харагдлаа.

Төлбөрийн тэнцлийн алдагдалтай холбоотойгоор ханш дээр ирж буй дарамтыг Монголбанк валютын нөөцөөрөө аль болох бууруулахыг хичээж иржээ. Гэхдээ гадаад валютын албан нөөц буурч байгаа учраас Монголбанкнаас валютын зах зээлд оролцох орон зай хумигдсаар байна.

Ийм нөхцөлд хэрвээ Засгийн газар богино хугацаанд, шуурхай ажиллаж, хөрөнгө оруулалтаа татаж ханшаа тогтворжуулах нь чухал юм.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.