Мөсөн бүрхүүл тогтсон ч цөмрөх аюултай

УЦУОШГ-ын мэдээлснээр энэ сарын 9-11-ний өдрүүдэд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд жолооч, зорчигч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг зөвлөж байна.

Мөн цас орж хальтиргаа гулгаа үүсч, сүүдэртэй хэсэгт замын цас мөс арилаагүй, хайлсан цас нь оройдоо мөстөж хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох, явган иргэд гэмтэж бэртэхээс болгоомжлох, гол, мөрөн, нуурын ус хөлдөж мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг албаныхан зөвлөлөө.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.