Хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцов

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс анхан шатны эмнэлэг төлбөр, хураамж авсан асуудлыг судалж, нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан юм.

Тус төв нь дотоод журамдаа иргэд, үйлчлүүлэгчдээс 13 төрлийн төлбөр, хураамж авахаар заасан бөгөөд төлбөрт үйлчилгээг байгууллагын дотоод журмаар зохицуулсныг хянан үзэхэд АМ-13 дугаар маягт, эмчлүүлэгчдийн картыг иргэдэд 500 төгрөгийн төлбөртэй хүргэж байгаа нь Эрүүл мэндийн сайдаас баталсан нийтлэг үйлчилгээ үзүүлэхэд төлбөр авахыг хориглох журмыг зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга эрх хэмжээгээ хэтрүүлж Эрүүл мэндийн сайдын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Дээрх асуудлаар Авлигатай тэмцэх газраас холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар хандсаны дагуу нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар хууль зөрчсөн буруутай этгээдэд сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-09 05:06:26
    АТГазараа ажиллаач. ажилаа мэдэх үү?
    202.179.23.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-09 04:49:47
    Хөөрхийдөө зайлуул 500 төгрөгөн дээр ажилладаг АТГазраар яах юм бэ? Татан буулгавал таарна.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • [[[[[[[[[[[[[[ 2016-11-09 03:17:58
    shal teneg yumar oroldoh yuma Urhin emnelges ur ajil oldhgui baih l daoo
    43.228.130.66
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2016-11-09 02:31:31
    Ингэж "ялаа" алж явахын оронд хоттой хонийг маань өм цөм идэж байгаа цөөвөр чононуудаа агнаачээ, та нар!!!!!!!!!
    202.179.24.157
    Мэдэгдсэн Хариулах