Оюуны олимпоос мөнгө, хүрэл медаль хүртлээ
АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо "Memoriad-2016" оюуны олимп эхэллээ. Тус тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 14 тамирчин оролцож байгаа юм.

Тэгвэл оюуны олимпийн эхний төрөл болох "Хурдны хөзөр"-д ОУ-ын Мастер Т.Энхжин хүрэл медаль хүртжээ. Тэрбээр нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 27 секундэд дарааллаар нь тогтоон алдаагүй нэрлэсэн байна.
 

Мөн хоёр дахь төрөл болох цээж бодолтын "Mental Multiplication"-д Д.Биндэръяа мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр 8 оронтой 2 тооны үржвэрийг олох нийт 10 бодлогыг 7 минутад бүгдийг нь алдаагүй цээжээр бодсон байна. Энэ төрөлд мөн Б.Хангал 9 бодлого алдаагүй бодсоноор тавдугаар байрт, Б.Энхлүүн наймдугаар байрт тус тус оржээ.


 
Тэмцээн энэ сарын 11-ийг хүртэл үргэлжилнэ.

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.