Оюутолгойн бүтээн байгуулалт эдийн засагт эерэгээр нөлөөлнө
Арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Оюутолгой ХХК-иас улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа. Тус тайланд болоод 2015 онд танилцуулсан гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх төлөвлөгөөнд дурдсанаар гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотой Монгол Улсын эдийн засагт таатай хүлээлт доорх мэдээллүүд багтжээ.
  • Оюутолгой компанийн 3 улирлын тайланд дурдсанаар нийт 750 сая ам.долларын гүний уурхайн өргөтгөлийн бүтээн байгуулалтын гэрээ байгуулснаас одоогоор 105.8 сая ам.долларыг өргөтгөлийн бүтээн байгуулалтад зарцуулаад байгаа тухайгаа дурджээ. Цаашид 644.2 сая ам.долларын бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байгаа юм байна.
  • 7 жилийн хугацаанд нийт 6.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд оруулахаар тусгасан бөгөөд үүнээс 2016 онд нийт 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Монгол улсад 7 жилийн хугацаанд нийт 9.0 тэрбум ам.долларын худалдан авалтыг хөрөнгө оруулалт ба экспортын орлогоороо хийхээр төлөвлөөд байна.
Ингэснээр Монгол Улсад орох гадаад валютын урсгал жилдээ ойролцоогоор 1 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломж бүрдээд байна. Энэ хэрээр төлбөрийн тэнцэл сайжирч, төгрөгийн ханш сулрах хурд буурах боломжтой болж байна.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.