АН-ын ҮЗХ үүргээ гүйцэтгэх үү
АН-ын ҮЗХ  энэ сарын 16-нд хуралдуулах тов гарсан. Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах намын Их хурлаар батлуулах юм.

Харин энэ сарын 16-аас арванхоёрдугаар сарын 6 хүртэл намын Үндсэн дүрмийн төслийг улс орон даяар, намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлэхээр болоод байгаа юм. Тэгвэл  өчигдөр АН-ынхан “Чингисийн хүрээ” амралт цогцолборын газарт өдөржин хуралдсан сурагтай.

Ирэх долоо хоногт хуралдах ҮЗХ ирц хүрэх эсэхэд намын жирийн гишүүд эргэлзэж байна. Учир нь өмнө нь хэд хэдэн удаа товлоод хуралдаж чадаагүй. Учир нь тус намд шинэчлэл гэхээсээ илүү намын даргын төлөөх фракци хоорондын тулаан ид өрнөж байна. Гэхдээ нам доторх шинэчлэлийн хөдөлгөөнүүд нь хөдөлгөөнд орж дүрэмд тусгуулах саналаа удирдлагууддаа хүргүүлээд байгаа. Ямар ч байсан сонгуулийн ялагдлаа дүгнэж, дүрмээ шинэчлэх эсэхээ хэлэлцэхээр ҮЗХ хуралдаж, ойрын хэдэн жилдээ хуралдаагүй Их хурлынхаа замыг засахаас өөр замгүй.

АН-ыг хэн шинэчлэх вэ, шинэчлэлээ хаанаас сэвэлзүүлэх вэ?  Өнгөрсөн УИХ-аас хойших үйл явцын ажихад АН-ын фракцууд төдийгүй хувь гишүүдийн зөрчил ч тогооноосоо халин дэвэрч, ширээ тойрон хуралдаад суух тэвчээр, тэнцвэргүй болтлоо суурь нь хөдөлсөн.  Үүнийг зөвхөн өнгөрсөн долоо хоногийн үйл явцаар жишээлэхэд  УИХ-ын гишүүн Ж.Батзандан  намынхантайгаа тэрсэлдэн хөөгдөх дээрээ тулснаа зарлаад байгаа.

Намын даргын төлөөх марафон ч ширүүхэн өрнөж байх шиг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албаа өгч, АН-ын даргын төлөөх марафонд хүч үзэж буй П.Цагаан өөрийгөө “Цагаан гартай, номын хүн” гэж тодорхойлов. Тэрбээр “Хэрэв намын дарга болоод хүрз барих хэрэгтэй бол барина. Би малчны ч, ажилчны ч, сэхээтний ч амьдралыг мэднэ. Би хийнэ л гэсэн бол хийж чадна” гэсэн амлалт өгөөд байгаа. Харин УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр “Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нар намаа орхичих” гэж хэвлэлээр мэдэгдсэн. Мөн тэр намын даргад өрсөлдөхөө мэдэгдээд байгаа. Харин энэ өдрүүдэд Н.Алтанхуягийн гэргийн дансанд их хэмжээний мөнгө шилжсэн асуудалд дуулиан дэгдээж байна. Энэ бол Н.Алтанхуягийг дэмжигчдийн хуудсанд бичсэнчлэн “Хүнийг гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөөр нь барьцаалдаг бохир улс төр”... Намын даргын төлөөх бохир улс төр хэрхэн өрнөхийг харах л үлдэж байна. Гэвч эхлээд ҮЗХ үүргээ гүйцэтгэж намын үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Их хурлаа бэлдэхээр хуралдах ёстой.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-11 04:09:56
    Алтанхуяг одоо болих хэрэгтэй. Тэр намаа ч тар засгаа ч удирдаж чадаагүй шүү дээ. Тэгээд ерөнхийлөгч болох гэнэ. Ёстой гайгуй байлгүй, Түүнийг хэн дэмжих юм бэ?...
  • Зочин 2016-11-09 08:01:56
    АН-д өвчтэй солиотой хүмүүс хэрэгтэй бол Батзандан, Фортуна нар байна, салга зөнөг цагаан толгой, хүзүүгүй толгой хэрэгтэй бол Бат үүл, Элбэгээ байна
  • Би ардчилалыг дэмждэг 2016-11-09 03:06:32
    АН төр барихаар кармаа маань мөнгөгүй болчих юм. МАН төр барихаар кармаа түнтиййээд байдаг. Их сонин. Тэгсэн мөртлөө би МАН-г үзэн ядаад АН-г дэмжээд бдг.
  • зочин 2016-11-09 00:51:54
    АН-ын хөгшчүүл нь зайл.Тэд анх америкийн тагнуулын гар хөл болж намаа байгуулсан,тэгээд ч юу хийж чадахгүйгээ улс орноо өрөнд унагаснаар харагдаж бна бишүү
  • Бат  2016-11-09 00:51:25
    Ийм нөхдүүд төр барих уу? Маш их эргэлзээтэй