Хятадын зээл долларын ханшийн өсөлтийг шийднэ
Долларын ханш өдрөөс өдөрт чангарч буй энэ үед манай эдийн засагт юу ус агаар шиг хэрэгтэй байна вэ гэвэл гадаад валют.  Эрх баригчид ОУВС, Хятад, Япон гээд валют орж ирэх бүх сувгуудыг судалж байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллээр явсан мэдэгдлүүдээс харахад БНХАУ-аас их хэмжээний валют орох боломжтой байна:
 
  • Хятадын 4.2 тэрбум ам. долларын зээл: УИХ-ын дарга М.Энхболд aйлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин, БНХАУ-ын БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дөзян нартай албаны уулзалт хийж, Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор 2.0 хүртэл хувийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай хөгжлийн зээл олгох хүсэлт тавьснаа мэдэгдсэн. Энэхүү хүсэлтийн хүрээнд 4 орчим тэрбум доллар яригдаж байгаа бололтой.
  • Хятадын 1 тэрбум долларын хөнгөлттэй зээл: Хоёр жилийн өмнө буюу 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын Засгийн газраас манай улсад 1 тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эрхийг олгосон. Энэ зээлийн 15 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг манай тал гаргах ёстой бөгөөд хоёр жилийн хугацаанд ашиглаж чадаагүй байгааг Монголын талд ашигтай байдлаар шийдвэрлэх, хөнгөлөлт үзүүлэх тал дээр анхаарахыг уулзалтын үеэр хүссэн гэж УИХ-ийн дарга мэдэгдсэн.
Тэгэхээр, валютын эдгээр эх үүсвэр өнөөдөр тулгамдаад байгаа эдийн засгийн асуудлууд, тэр дундаа ханшийн өсөлтийг зогсооход чухал нөлөөтэй байх болно. Энэ хавар Мазаалай бонд, Кредит Свис банкны зээлээр 750 сая доллар орж ирэхэд долларын ханш 100-200 төгрөгөөр унаж байсан. Тэгвэл 5 тэрбум доллар орж ирэхээр дор хаяж 500 төгрөгөөр унана гэсэн хүлээлт үүсч байна.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-13 05:04:59
    Хятадаас мөнгө зээлсэн Таджик улс газар нутгаа өгөж дуусаж байгаа шүү.Хятадаас зээл аваад тусгаар тогтнолоо аюултай.
  • Зочин 2016-11-09 05:07:26
    юун тэнэг үзэгдэл бэ? наана чинь ЭЗ мэддэг хүн байна уу
  • zochin 2016-11-09 01:28:57
    boliosoi muusain luivarchid zeelees uur hiij chadah yum alga uu?
  • Buruu 2016-11-09 00:37:29
    Bitgii tarhi ugaah gej oroldoo. Hyatadaas zeel avaad dollariin hanshiig 1 tugrugt hurgesen ch ene shiidel buruu bolno.
  • Бат 2016-11-09 00:36:20
    Монгол улсад валютын ханшийн өсөлтийг сааруулахын тулд Хятадаас зээл авахыг тулган шаардах юм байна л даа. Өөр зээлийн их үүсвэр байгаа шүү. Заавал Хятадаас биш...