“Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон” сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хэлэлцүүлгийг хийсэн юм.

  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулгадаа "Нийслэлийн 2015 оны статистик мэдээллээр Улаанбаатар хот нийт 1.345.500 хүн ам, 376.419 өрх байдаг. Үүнээс орон сууцанд 157.754 өрх, гэр хороололд 218.665 өрх амьдарч байна. Эдгээр гэр хорооллын 100 мянга гаруй өрх нүхэн жорлон ашигладаг" гэлээ. 

Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон холбогдох албаныхан төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид оролцож, санал бодлоо солилцлоо.

Монгол Улсын хөрсний бохирдлын голлох эх үүсвэр нь уул уурхай, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр, гэр хорооллын ариун цэврийн байгууламж, хог хаягдал, авто машин үэрэг шалтгаан байдаг бол хот суурин газарт гэр хорооллын ариун цэврийн байгууламжтай холбоотой хөрсний бохирдол өндөр хувьтай байдаг нь судалгаагаар гарчээ.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БОАЖЯ-Германуудтай нийлж 2016-11-09 01:29:02
    Германуудын тэр санаа төсөл Монголд нийцэхгүй ээ гэж мэрэгжилтэнгүүд олон жилийн өмнө хэлсэн. Харин нүхэн жорлонгуудаа ШУ хөгжчихөөд байхад ядаж бактерь хийгээч...