Ерөнхий сайд “Оюутолгой” компанийн ТУЗ болон удирдлагуудад үүрэг өглөө
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэс Оюутолгой”, “Оюутолгой” компанийн ТУЗ болон удирдлагуудад дараахь үүргийг өгсөн байна.

Үүнд:
1. Оюутолгойн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Иймд компанийн засаглал, гүйцэтгэх удирдлагын түвшинд 34 хувьдаа ногдох эрх мэдлийг Монголын талд эдлүүлэх боломжоор хангах,
2. Компанийн ашиг, алдагдлын алинд ч Монгол Улсын Засгийн газар 34 хувьдаа ногдох хариуцлагаа хүлээж байгаа. Компанийн гадаад, дотоод худалдан авалт болон ханган нийлүүлэлт, ялангуяа компанийн санхүүгийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар 34 хувьдаа ногдох хяналтын эрх мэдлээ бодитой хэрэгжүүлж эхлэх,
3. Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад олон монгол залуусыг ажиллуулж гэрээний үүргээ биелүүлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үйлдвэр цаашдаа урт хугацаанд олон жил ажиллах учраас ажилчдынхаа нийгмийн асуудалд одооноос онцгой анхаарч эхлэх хэрэгтэй. Ажилчдаа олон жилийн турш онгоцоор нааш цааш нь зөөлөө. Үйлдвэр дагасан хот биш юмаа гэхэд Оюутолгойн ажилчдын орон сууцны хотхоныг орон нутагтаа байгуулж гэр бүлээрээ байнга орших суух орчныг бүрдүүлэх ёстой. Монгол Улсын хувьд Оюутолгойн ажилчид нь Оюутолгойн ашигт малтмалаасаа үнэ цэнэтэй баялаг гэдгийг хаана хаанаа ойлгох ёстой.

4. Оюутолгой бол дэлхийн хэмжээний том орд. Тийм ордын уурхай нь ч, үйлдвэр нь дэлхийн хэмжээний стандарт бүхий тохижилттой байх ёстой. Иймд уурхайн орчны тохижилтыг сайжруулах хэрэгтэйг үүрэгдлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдгээр дөрвөн чиглэлийн үүргийг Оюутолгой компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагуудад өгч, ямар арга хэмжээ авснаа болон хэрэгжилтийг жил бүр Ерөнхий сайдын төвшинд танилцуулж байхыг үүрэг болгосон байна.
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zavhan 2016-11-13 12:52:46
    Titem ug geed ih yridag novsh shunal gej agui yma bagabanid ochirbat gel huujaagi shees odoo zugeerl uheed og ta nariin hereg ene ulsad baigaajgui baih shaardl...
  • зочин 2016-11-09 01:03:53
    Өнөө ерөнхийлөгч асан Багабанди англи хэл мэдэхгүй,одоо энийг цааш нь хэлээд хийж чадахгүй дээ.Яагаад гэвэл тэдний хахуулиар угжуулж байгаа ичгэвтэр хэрэг юм
  • zochin 2016-11-08 23:46:02
    hudalaa hutsaj ard tumnee mallha bolii hariutslag tootsoh chadamjgvi turuur yh yum hidiig bol hediig ideh chadvartai udirdlagaar yh yum
  • ДОО 2016-11-08 12:01:40
    МАШ ЗӨВ. ИНГЭЖ ҮҮРЭГ ӨГЧ БАЙСАН ЕРӨНХИЙ САЙДЫГ САНАХГҮЙ БАЙНА. ОДОО БҮХ МӨНГӨНИЙ ГҮЙЛГЭЭГ МОНГОЛЫНХОО БАНКУУДААР ХИЙДЭГ БОЛОХ ШААРДЛАГА ТАВИХ ХЭРЭГТЭЙ.
  • Zochin 2016-11-08 10:54:45
    Ingeed khelchikhej chaddag ni sain khereg. Kheregjuulekh asuudal khabgiin chukhal shuu
  • irgen 2016-11-08 08:41:18
    zuv , harin ch yumiig zuvuur harj oilgodog sain erenhii saidtai boljee. Amjil
  • тОМ ОО 2016-11-08 08:13:57
    Маш зөв. Үүргийнхээ биелэж байгаа эсхэд хатуу хяналт тавьж заавал биелүүлэх ёстой. Ялангуяа ажилчдыг онгоцоор зөөдгийг болиулах хэрэгтэй.
  • zov 2016-11-08 07:54:48
    zov shuu