Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв нээлтээ хийлээ

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн үйл ажиллагааны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ажилалагаанд Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Тус төв болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах болон аврах мэдлэг, дадлыг иргэд, олон нийтэд олгож, сургалт, дадлагад хамруулах юм байна. Тухайлбал, газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж, обьектыг орхин хэрхэн аюулгүй орчинд гарах, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг иргэдийн мэдвэл зохих анхан шатны мэдлэг, дадлыг олгох аж. Тус төв жилдээ 750 мянган иргэнийг сургалтад хамруулах бүрэн боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс тодотгож байлаа.

Сургалт арга зүйн төвийн барилга нь Газар хөдлөлтийн танхим, Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим, Утаат орчны дадлага хийх, Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхим, 150 хүний багтаамж бүхий үзвэрийн 3D бичил кино театр, Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны танхим зэрэг нийт 52 өрөөтэй аж. Уг төв нь гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулахаас гадна дуудлагаар ажиллах Аврах ангитай иж бүрэн цогцолбор байгууламж юм.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tuuz 2016-11-08 09:52:49
    manaihan hamgiin olon tuuz haichilsan huniig togtooh heregtei bna uuniig burtgedeg gazar bnauu