АНУ-д Чингис хааны үзэсгэлэнг нээнэ

АНУ-ын хойд Каролина мужийн Чарлот хотноо энэ сарын 19-нөөс ирэх оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл Монголын эзэнт гүрэн, Их эзэн Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын талаарх үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна.

Тус үзэсгэлэнгийн хүрээнд энэ сарын 24-26-нд Чарлот хотод Чингис хаан, Монгол Улсыг сурталчилсан парад баярын арга хэмжээг Монгол Улсын ЭСЯ, Вашингтон ДС орчмын монголчуудын холбоо хамтран зохион байгуулахаар болжээ.

Баярын жагсаал  өглөө 09:00 цагт "Discovery Place Museum"-ээс эхлэн Чарлот хотын төвөөр алхах гэнэ. Мөн энэ сарын 25, 26-нд “Чингис хаан” үзэсгэлэнгийн цагийн хуваарийн дагуу үзэсгэлэнгийн танхимд Монгол Улсыг сурталчлах урлагийн арга хэмжээ болох юм байна.

Жагсаалд Чингис хааны баатрууд, Өүлэн эх түүний хүүхдүүд, хүчит бөхчүүд, сур харваачид, морьтон баатар эрс болон дуучид, бүжигчид зэрэг урлагийн авьяастнууд оролцох аж.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol hyn delhiin od!!! 2016-11-08 15:37:31
    Namhan chiireg morioroor delhiin taliig ezengesen ezen bogd Chingisiin maani syrtalchilagaa boloh ni saihan daanch Mongol mori orolzoh bolomjgyi l baih daa!!!ge...