АН Ж.Батзанданг хөөчихөв үү, Ж.Батзандан АН-аа нулимчихав уу?
Баянзүрх дүүргийн АН-ын хорооноос УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хөөжээ. Учир нь Ж.Батзандан орон нутгийн сонгуульд өрсөлдөгч намынхантайгаа нийлж, БЗД-ийн АН-ын эсрэг ажилласан аж.

Эрхэм гишүүний ингэж авирласан нь эртнээс улбаатай. УИХ-ын сонгуулийн өмнөхөн БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваа намын анхан шатны хурлаасаа Ж.Батзанданд УИХ-д өрсөлдөх эрх олгосонгүй. Үүнд нь шаралхсан иргэний хөдөлгөөний экс удирдагч, нам дотроо нэлээд дээгүүр хор найруулжээ. Ингээд  засаг ноёны санаархлыг тас цохин, ҮЗХ-ны хуралд танхимаас нэрээ дэвшүүлж, УИХ-д өрсөлдөх эрхээ олж авч байсан билээ. Улмаар УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон ч Ж.Батзандангийн уур хилэн дарагдсангүй. Д.Пүрэвдавааг л унагах гэсэн хувийн өс хонзон нь орон нутгийн сонгуульд намынхаа эсрэг турхиралт, урвалт хийхэд хүргэжээ. Олон баримтаар Ж.Батзандан нөгөө талд ажилласныг мэдсэн дүүргийн намын хорооны дарга Д.Пүрэвдаваа, эрхэм гишүүнийг хөөх шийдвэр гаргасан нь угийн шаралхуу хүний цөсийг хөөргөсөн явдал болов.

Тэрээр УИХ-ын чуулганы танхимд “АН-аас намайг хөөлөө, Монголоос минь битгий хөөчихөөрэй” хэмээн сүржин мэдээлээд, энэ асуудлаа Эрдэнэтийг шалгах ажлын хэсэгт орсонтой холбоотой хэмээн зарлав. Уг нь АН-ынхан төр барих хугацаандаа хийсэн ажлаа дахин шалгах ажлын хэсэгт оролцох шаардлагагүй. Ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй, худалдан авах үйл явцыг чөлөөтэй судалж шалгах бололцоог бүрдүүлэхийн тулд, олон нийтийн хардлагаас ангид байх гэж АН-ын бүлгээс уг ажлын хэсэгт орохгүй гэсэн шийдвэрийг гаргасан байлаа. Гэвч Ж.Батзандан гишүүн өөрийн хүсэлтээр уг ажлын хэсэгт багтсан.

Өнөөдрийг хүртэл Ж.Батзанданг АН-аас хөөсөн шийдвэр гараагүй байна. Тэрээр ҮЗХ-ны гишүүн хэвээрээ, намын батлах нь хүчинтэй. Иргэний Хөдөлгөөний Нам гэж байгуулаад, эрх баригчдыг шүүмжлэн гудамжинд жагсаж явсан эр огтхон ч эргэлзэлгүйгээр, мөр зэрэгцэн зүтгэсэн нөхдөө хаяад АН-ын хормойд шургасан цаг саяхных. Түүнд алдах юм байгаагүй.

Харин өнөөдөр УИХ-д улируулан суулгаж, төрийн түшээ хэмээх эрх мэдлийг олгосон АН-аа огтхон ч эргэлзэлгүй нулимж байна. Намын анхан шатны байгууллагаас хөөгдсөн явдал нь, итгэл үнэмшлээ өгч, урваж шарван байж орсон АН-ынх нь байр сууринаас илүү ач холбогдолтой гэдгээ Ж.Батзандан гишүүн ийнхүү өөрөө зарлалаа. Өөрийнх нь талаар жижигхээн таагүй мэдээлэл гарангуут, томоохон цар хүрээтэй, олон нийтийн анхаарлын төвд байх асуудалд нялзааж намжаадаг арга барилыг нь ард түмэн хэдийнэ мэддэг болсон. 
 
Видео: https://www.facebook.com/baynzurkh/videos/1259225990807122/
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DASH 2016-11-09 04:21:31
    BATZANDANG DEMJDEG SHU. SHUDARGA ZALUU
  • Шударга 2016-11-08 23:29:06
    Батзандан чинь харин жинхэнэ ардчилсан хэлбэрээр, шударга үг хэлж, ажиллаж байгаа шүү. Ийм шударга хүмүүс байхгүй шахуу учраас АН баларч буйг ойлгодоггүй юм уу?...
  • Боль л доо 2016-11-08 22:07:43
    Одоо иймэрхуу телбертэй бичвэрт итгэхээ енгерсеен. Ямар ч завтай менгетэй хумуус байдаг юм. Энэ пурэвдаваа гдг нехрийг эмэгтэй хун зодлоо гд байсан биз дэ
  • зочин 2016-11-08 16:20:26
    Батзандан зөв л ярьж байгаа шүү дээ. Тэр ард түмний төлөө л явж байгаа. Дэмжиж байна. Амжилт
  • ih meddeg hun 2016-11-08 15:19:32
    Batzandangiin hansh odoo hadand garsan
  • nemehee 2016-11-08 11:45:24
    batzandang ehleed Shar hadand emchilgeend yavuulya.
  • Жагаа 2016-11-08 11:07:37
    За болж болж, Батзандан АН-аас гарсан бол сайн. Одоо Наранхүү МАН-д урвачихвал АН бүлэг байгуулах эрхгүй болж, бүлэг нь тарна. Гоё.
  • монгол хүн 2016-11-08 09:04:37
    Эрдэнэтийн 49хувийг авч байгаа хүмүүсийн цаана бүх зүйлийг мөнгөөр өөрийнхөөрөө шийдэх гэсэн бүлэг хүмүүс байгаа нь тодорхой. Тэр хүмүүс л Монгол улсад аюултай....
  • зочин 2016-11-08 08:34:20
    Өө угаасаа үнэн хэлсэн хүнд хүн өштэй,зхэр унасан хүнд нохой өштөй гэж.Батзандан залуу чадалтай зоригтой хүн.АНамаар дутахгүй дээ.
  • Хөөрцөг 2016-11-08 08:07:52
    Бүх юман худлаа нөхөр ярьж байгаан хоолойгоо шахаж сүржигнээд шал худлаа инээж байгаан худлаа бүр явж байгаан ч худлаа гар хөмсөг энэ тэр нь ч худлаа.
  • Amar 2016-11-08 08:00:58
    Ordnii conh hagalsan nuhur
  • ganaa 2016-11-08 07:36:17
    Эрдэнэт 49 % монголд тэр дундаа хувийн өмчид ирснээр монголчууд бүгд хожиж байгаа ЭНЭ ҮНЭН ????? ГЭХДЭЭ МӨНГӨ НЬ ТАТВАРЫН,АРД ТҮМНИЙ МӨНГӨ
  • мййэйж 2016-11-08 07:22:14
    Эрдэнэт 49 % монголд тэр дундаа хувийн өмчид ирснээр монголчууд бүгд хожиж байгаа. Тэнэг хүн ч үүнийг ойлгомоор юм. Хожим энэ "ЭХ ОРОНЧИД" хэлэх үггүй болно.
  • зочин 2016-11-08 06:44:52
    АН гэдэг урвагчдаас бүрдсэн намыг хуулиар хорьж гишүүдийг нь мөрдөх ёстой.
  • Зочин 2016-11-08 06:41:38
    АН-ын бөөрөнд шигдэж ялаас мултарсан гудамжны шезотой амьтанг тэнгэрт битгий хөөргөөд бай, Нямдоржтой нийлээд ногоон малгайтын сүнс хүний мууд дуртай шээс
  • 23 2016-11-08 06:18:13
    Монголоос хөөх хэрэгтэй дэ. Батзандан Монголд хэрэггүй
  • зочин 2016-11-08 06:12:42
    АН яагаад ийм мэтийн урваач нарийг өрөвдөж цуглуулдаг байна аа,
  • Eruul bish hun dee naadah chini 2016-11-08 05:58:05
    Setgel medreliin emnelegt neg hewtuuleed gargaad ireh heregtei dee ene Batzandang yawch euul hun shig haragdahgui baigaa yum daa
  • zz 2016-11-08 05:54:26
    ern urvagch bol urvagchl bn shuu dee hedch urvana heniigch hudaldana
  • бжэ 2016-11-08 05:44:57
    АН угаасаа бүтэхгүй тэнэгүүдийн бөөгнөрөл
  • Ээээ 2016-11-08 05:41:00
    Энэ хүн Уянгамын гүнд арай нарын араас орох уу.ухаантай байхгүй бол хэн ч биш
  • ! 2016-11-08 05:39:57
    Цустай нөхөр дөө!!!
  • ИРГЭН 2016-11-08 05:38:34
    БАТЗАНДАН БОЛ ОЛНЫ СЭТГҮҮЛ ЗҮЙ ДЭЭР ТОГЛОЖ ГАРЧ ИРСЭН ШИЗОТОЙ Л НЭГЭНШД... 1/7 - НИЙ ҮЙМЭЭНД БУСДЫГ ТУРХИРЧ АРД НЬ ҮЛДЧИХЭЭД ЯЛД УНАХ БОЛОХООРОО АН Д ОРСОН