Цэцэг өвчин дахин гарсан нь хяналт сул, хорио цээрийн дэглэм муу байгаас үүдэлтэй гэв
Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, чиглэлийн ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Төрмандах, ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, мэргэжилтэн, дэслэгч М.Мөнгөнбаръяа нар  Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн офицер бүрэлдэхүүнтэй видео хурал хийлээ.

 Уг хурлаар “Хонины цэцэг” өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга  хэмжээний талаар зөвлөмж өгсөн юм.

Дорноговь, Дундговь аймгуудад энэ оны долоо, наймдугаар сард “Хонины цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулсан. Гэвч тус аймгуудын нутаг дэвсгэрт уг өвчин дахин гарч байгаа нь малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналт сул, хорио цээрийн дэглэм муу байгаагийнх гэж дүгнэлээ.

Мөн дээрх орон нутгийн Онцгой байдлын газрын Төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан мэргэжилтнүүдэд Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, өвчний голомтод офицер бүрэлдэхүүнийг ажиллуулах хуваарь гаргаж ажиллахыг үүрэг болголоо.
 
Өгсөн үүргийн биелэлтийг энэ сарын 09-ний өдрийн дотор Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газарт ирүүлэхийг мэдэгдлээ.
П.АНИР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • малчин 2016-11-08 04:51:00
    цэцэг өвчин чинь манайд мал эмнэлгийн үйлчилгээ хүртээмж муутайгаас үүссэн асуудал болохоос ОБГ-ханд нэг их хамааралтай асуудал биш.Хурдхан мал эмнэлгээ хөржүүл...