Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангагдсан уу
Ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхлэхээр заасан.

Уг нь Хууль тогтоомжийн тухай хуулийг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталж, 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх заалттай байсан юм. Гэвч  Хууль тогтоомжийн тухай хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан,  олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан аргачлалуудыг боловсруулж батлах шаардлагатай гэж үзэн хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны  нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулж, батласан.

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод асуулга тавьжээ. Тэрбээр Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих нөхцөл байдал хангагдсан эсэх талаар салбарын сайдаас тодруулахыг хүссэн байна.
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.