Ирэх онд эдийн засгийн өсөлт гурван хувьд хүрнэ гэв
Засгийн газар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг УИХ-д өргөн барьснаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцээд байна.  

Засгийн газар Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөр нь:
1.         Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх,
2.         Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй бөгөөд энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн энэ хөтөлбөр амжилттай хэрэгжвэл эдийн засгийн өсөлт 2017 онд гурав, 2018 онд 5.1, 2019 онд 9.1 хувьд хүрэх тооцоо байгаа аж.

Тэгвэл суурь төсөөллөөр эдийн засгийн өсөлт 2017 онд бага зэрэг нэмэгдэх төлөвтэй буйг Монгол банкны тайланд дурдсан байна.  Уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл энэ оны сүүлийн хагаст сэргэж эерэг болох боловч уул уурхайн үйлдвэрлэлийн түвшин буурахаар байгаа нь эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах нөхцөл болжээ.

 Оюу толгойн баяжмал дахь металлийн агууламж багасахтай холбоотойгоор уул уурхайн үйлдвэрлэл 2016, 2017 онуудад өмнөх оны түвшнээс буурахаар байна. Харин эрдэс бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөөр хүлээгдэж байгаагаас уул уурхайн зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэх, Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт 2016, 2017 онуудад өмнөх оноос нэмэгдэж байгаа нь уул уурхайн бус салбаруудад ялангуяа барилга, худалдаа, үйлчилгээ зэрэг салбаруудаар дамжин эерэг дам нөлөө үзүүлснээр уул уурхайн бус салбар 2016 оны сүүлийн хагас, 2017 онд өсөлттэй байх төлөвтэй байна.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.