Угаартахаас сэрэмжлүүлж байна
Өвлийн улиралд иргэд угаарын хийгээр хордсны улмаас амь насаа алдах тохиолдол гардаг. Хүйтний улирал эхэлсэн энэ үед гэртээ унтаж байсан гурван хүүхэд угаартаж нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гурав хоногийн өмнө гарчээ.
 
Тодруулбал, Завхан аймгийн нэгэн суманд гурван хүүхэд гэртээ нүүрсний угаарт цохиулж 10 настай эрэгтэй хүүхэд амиа алдсан байна. Харин талийгаачийн хоёр эгч угаарталтын гүн хордлогонд оржээ.
 
Хүүхдүүдийн аав ээж нь хөдөө мал малалдаг бөгөөд сумын төв дээр хүүхдүүд нь байдаг байж. Харамсалтай хэргийн тухайд нэг эгч нь үүрээр босч аргалын цог дээр нүүрс хийгээд унтжээ. Удалгүй хоёр эмэгтэй хүүхэд нь бөөлжөөд гэрээсээ гарч хүмүүст хэлсэн байна. Харин дүүгийнх нь бие нь муудаж угаарт аль хэдийнэ цохиулж амьсгал хураасан байжээ. Хоёр эгчийнх нь хувьд одоогоор сумын төвийн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Амиа алдсан хүүгийн цогцост өчигдөр задлан шинжилгээ хийжээ.
 
Тиймээс хүйтний улирал ирсэн энэ үед нүүрс түлэхдээ зуухныхаа ам онгорхой эсэхийг шалгах, түлээ нүүрсийг бүрэн шатаах, сайжруулсан зуух, түлш хэрэглэх зэргээр угаартахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.