АТГ дөрвөн иргэний мэдүүлгийг буцаажээ

АТГ энэ сарын 1-4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 221 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 452 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

Өнгөрсөн долоо хоногт 224 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 193 нь зөрчилгүй байсан бол 4-ийг нь буцааж, 27-г нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 228 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна. Ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн урьдчилсан мэдүүлэг байсангүй.

Боловсролын хүрээлэнгийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн М.Итгэл, нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Болормаа, Баянзүрх дүүргийн Төрийн банкны салбарын захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Л.Мягмаржав нарын зэрэг 193 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 4 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 27 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энэ хамсаатангууд л даа 2016-11-08 15:36:14
    Гое зовшоорол огоод л.. Цаана нь Ажлаа хийж БАЙГАА Хумуус ажилгуй болж байхад хамтраад зовшоороод .. буртгээд Л ккк Дампуу монголоос Гэж хараал ид..
  • Зочин 2016-11-08 02:31:36
    АТГ-т далдыг хардаг хичнээн хүн байдаг юм бол доо