Төрийн албаа өгөх үү, нууц дансаа хаалгах уу
Оффшор /offshore/ гэдэг нь англиар “эргийн гадна”, “хилийн гадна” гэсэн утгатай үг. Энэ нь татвараас зайлсхийж, харилцагчийнхаа их хэмжээний мөнгийг хадгалахын тулд  банкуудын үзүүлдэг үйлчилгээ юм. 

Оффшор бүсийн бизнесийн тухайд тухайн компанийн эзэн заавал тэрхүү бүс нутагтаа амьдардаггүй ч бизнес эрхлэхийг хэлдэг. Учир нь, тэнд нэгдүгээрт татвар маш бага буюу огт байдаггүй, хоёрдугаарт нууцлал маш өндөр, гуравдугаарт төрийн хүнд суртал гэж байдаггүй. Тийм учраас дэлхийн улс орны томоохон бизнес эрхлэгчид, улс төрийн салбарынхан болон гэмт хэрэг, хар тамхины бүлэглэлийнхэн энэхүү оффшорын бүс нутгийг сонирхдог байна. 
Гадны зарим орнуудад нууц данстай байхыг зарим оронд хориглодог. Яг энэ жишгийн дагуу манай улс төрийн албан хаагчид оффшор данстай байхыг хориглох хуультай болохоор хэлэлцүүлж эхэллээ. Өмнөх парламент энэ хуулийг хэлэлцүүлгийг шатанд нь “мартсан”. Ж.Батзандан нарын гишүүд энэ хуулийг төслийг өмчлөх шахам “тэвэрч” гүйсэн боловч тусыг олоогүй.

Харин энэ намрын чуулганаар энэ хуулийн хэлэлцүүлгийг эхлүүллээ. Энэ долоо хоног чуулганаар энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийднэ.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар энэ хуулийг хэлэлцэх үеэр  Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Тодорхой бүс, арал, ямар нэгэн улс орон гэж ялгахгүйгээр гадаад улс гэж ерөнхий нэршлээр авч үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ хуульд зөвхөн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг 39800 албан тушаалтан хамрагдана” хэмээсэн. Харин Хууль зүйн сайд С.Бямбацогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгах, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр тодорхой зорилт туссан. Энэ үндсэн дээр нийтийн албан хаагчид оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглох зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байгаа” гэжээ.

Ямартай  ч энэ удаагийн парламентоффшор дансны хуулийг батлан гаргахаар сэтгэл шулуудсан бололтой.

Хууль санаачлагчдын зүгээс одоогоор оффшор бүсэд хөрөнгөтэй төрийн албан тушаалтнуудын талаар хэлэхдээ “Хууль батлагдахаас өмнө гадаад улсад данстай байсан албан тушаалтнууд 30 хоногийн дотор дансаа хаалгах эсвэл бусдын нэр дээр шилжүүлэх боломж бүрдүүлэх юм. Харин гадаад улсад данстай компанийн хувьцаа эзэмшигч байх эрх нээлттэй. Энэ асуудалд АТГ урьдчилсан мэдүүлгээр нь жил бүр хяналт тавина” гэв. Өөрөөр хэлбэл оффшор бүсэд хөрөнгөтэй хүмүүс энэ хуулийг батлагдахаас өмнө дансаа хаалгах хэрэгтэй болж байна. Үгүй бол Төрийн албаа хүлээлгэн өгөх нь ээ.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БД 2016-11-08 15:18:49
    Бусдын нэр дээр шилжүүлнэ гэдэг заалт илүүдэж байгаа юм бишүү. Шууд л монголдоо тэр мөнгөө авч ир гэх хэрэгтэй бусуу. Эсвэл төрийн ажлыг хийх эрхгүй болгох.
  • irgen 2016-11-08 14:34:56
    Offshoor chid ajlaa uguud buh nasaaraa ideh hooloo nuudgainuudtaigaa jargana geed turiin albaa uguh bailgui
  • Төрийн албаа хүлээлгэн өг 2016-11-08 02:08:44
    Төрийн албаа хүлээлгэн өг. яадаг ч байсан одоохон офшороо хаалгасан хаалгаагүй, гадаад мөнгөө эргэлдүүлсэн хэн бүгдээрээ Төрийн албаа хүлээлгэн өг.
  • 1 2016-11-08 01:36:00
    Офшорт зөвхөн аднстай байхыг хориглоод зогсох биш гадаадад үл хөдлөх эд хөрөнгөтэй байхыг ч хориглох ёстой. Яагаад гэвэл: мөнгө=ҮХХ!!!
  • Зочин 2016-11-08 01:24:24
    Ногоон малгайт Батзандангийн өвчинг хөдөлгөчихвөл хэцүү дээ, АН шоронгоос мулталж ивээлдээ авсны чинь гор гарч байгаа юм даа