Хонины цэцэг өвчин гарч өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
Дорноговь аймагт хонины цэцэг өвчин гарч, хорио цээрийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна.
 
Тодруулбал Зүүнбаян багт 13 хонь, Сайншанд суманд 40 хонь, Дэлгэрэх суманд 14 хонь тус тус өвчилснийг шинжилгээгээр тогтоож устгалд оруулсан бөгөөд голомтот бүс нутагт албаны зургаан хүн нэг техниктэй ажиллаж байгаа ажээ.
 
Энэ талаар аймгийн Онцгой байдлын газар ямар хяналт тавих талаар Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн А.Мөнхбатаас тодруулахад “Одоогоор гурван голомтод хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал хийгээд байна. Удахгүй иргэд өвлийн идэш нэрийдлээр малын мах зарах борлуулах их хэмжээгээр бэлтгэх цаг болно. Үүнтэй холбогдуулан бид аймгийн хэмжээнд амьд мал тээвэрлэх, зарж борлуулахыг хориглоод байгаа. Мөн хөрш зэргэлдээ сум, аймгаас амьд мал, малын мах тээвэрлэхдээ зайлшгүй мал эмнэлэгийн бичигтэй байхыг шаардаж байна” хэмээжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дорж 2016-11-08 01:40:33
    нийтэд түгээх,даян дэлхийгээр нэг тарааж зарлах асуудал энэ мөн үү. Хүмүүс үүнийг мэдээд яах ёстой юм. Гаднынхан сонсонгуутаа л хорио цээр гээд бөөн юм болдог. ...