Увсаас хөөгдөж гарсан “Гладвилл” компанийнхан Засгийн газраас мөнгө нэхэж байна
Увс аймгийн Тэс сумын иргэд Хонгконгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компани сумынх нь нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул, олборлолт хийхийг эсэргүүцэн, нэлээд хүчтэй тэмцэл өрнүүлсэн. Нутгийн иргэд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь мэдэгдэхгүй гадны компани хүрч ирээд газар нутгийг нь сэндийчих гэж байгааг зүгээр хараад сууж чадахгүй, тиймээс өөрсдийнхөө хийж чадах бүхнийг хийж тус компанийн үйл ажиллагааг зогсооно хэмээн мэдэгдэж байсан билээ. Ингээд нэлээд хүчтэй тэмцсэний үр дүнд тус компанийн үйл ажиллагааг зогсоож чадсан юм.“Монголиа гладвилл Увс петролиум” компани Тэс суман дахь хайгуул, олборлолтын ажлаа зогсоож, техник хэрэгслээ аван гараад байгаа. 

Нутгийнхны хэлж буйгаар газрын тосны хайгуул хийж, байгаль орчин сүйтгэх гэж байгаа нь зөвхөн Тэс сумынхны асуудал биш тус аймгийн 18 сумын 14 сумынх нь асуудал аж. Тодруулбал Сагил, Түргэн, Тариалан, Өмнөговь, Өлгий, Наранбулаг, Малчин, Завхан, Хяргас, Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Давст зэрэг сумын газар нутгийг хамарсан их том асуудал юм байна. Иймээс Тэсчүүд бусад сумдын иргэдийг хамт тэмцэхийг уриалж, хүчээ нэгтгэсний үр дүнд тус компанийг нутгаасаа гаргаж чаджээ. 

Гэвч асуудлыг ингээд зогсоохыг Увсчууд, Тэсийн иргэд хүсэхгүй байна. Учир нь Увс нуур бол дэлхийн өвд бүртгэгдсэн гурав дахь газар юм байна. Дэлхийн өвд бүртгэгдсэн, дархан цаазат ийм газарт газрын тосны хайгуулын лиценз олгогдсон байгаа нь анхаарахгүй орхиж болохгүй асуудал. Хайгуулын талбай Увс нуурын эрэг хөвөөнд тулгаж  олгогдсоноос гадна нуурт цутгаж байгаа олон гол, горхины урсацыг дайрсан байгаа аж. Иймээс дархан цаазат газарт хууль бусаар хайгуул, олборлолтын ажил явуулсан энэ асуудлаар шүүхэд хандана гэдгээ мэдэгдэж байна.

“Монголиа гладвилл Увс петролиум” гэх компани Увс аймгийн “Увс-1” талбайд 19720 км/кв хэмжээтэй газар нутагт газрын тосны хайгуул хийх зөвшөөрөл авч, Засгийн газартай өнгөрсөн онд бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулжээ. Тус компани найман жилийн хугацаагаар 827 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, газрын тосны хайгуул хийхээр болоод байсан. Гэвч тус компани үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ  хууль зөрчиж, эхэлсэн нь нутгийн иргэдийн дургүйцлийг төрүүлж, улмаар газар нутгаа хамгаалан тэмцэхэд хүргэсэн. Увсынхан дээр дурдсан 827 сая ам.долларын хөрөнгө оруулалтад хууртаж, газар нутгаа сэндийчүүлж, сүйтгүүлэхийг хүсээгүй. Манай улс арвин их баялагтай ч түүнийхээ үр шимийг төдийлөн хүртэж чадаагүй. Газрын тосны  олборлолтын үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа ч түүнээс хүртэх үр шим Монголчуудад  мэдрэгдэхгүй байна. 

Тухайлбал 20 гаруй жилийн өмнөөс Дорнод аймагт эхлүүлсэн газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажил¬лагаа байгаль орчныг ихээхэн сүйтгэсэн. Тус аймагт газрын тосны олбор¬лолт явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай“Петрочайна дачин тамсаг” компани анх 9000 гаруй км/кв талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулсан байдаг.Өмнөх муу жишээг давтахгүйн тулд Увсынхан ямартай ч хүчээ нэгтгэн тэмцэж чадлаа. Эхний удаад тэд газар нутгаа хамаалж чадлаа.

Тэгвэл цаашид энэ асуудал хэрхэн өрнөх бол гэдэг асуулт урган гарч ирж байна. Учир нь  Гладвиллынхан энэ асуудлыг зүгээр өнгөрүүлэхгүй болов уу.Тэд Засгийн газартай гэрээгээ байгуулчихсан байсан ч нэгэнт үйл ажиллагаа явуулж чадахааргүй болсон хойно гэрээний дагуу хариуцлага нэхэж таараа. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тус компани Засгийн газраас мөнгө нэхэмжилж байгаа аж. Одоогоор ажил зогсоосонтой холбоотой үүссэн хохирлын хэмжээг 1.840.000 ам.доллар гэж үзжээ. Мөн өнгөрсөн жил Малчин суманд хийсэн хайгуулын ажлын зардал болох зургаан сая ам.доллар гэж тооцоод эдгээр мөнгийг нэхэмжилж байгаа юм байна.Харин энэ асуудлыг Засгийн газар хэрхэн нааштайгаар шийдвэрлэж чадах бол гэдэг олны анхаарлыг татаж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-11-08 21:05:42
    Tom kompani oruulj irj ajil hiilgej tatvar avahiig tur medehgui malchid meddeg bolsiimuu mundag yumaa malchdaas tegvel tatvaraa sain av zud bolvol tur buu tusal...
  • zov 2016-11-08 16:40:20
    sain baina. evtei bol huchtei
  • Батхүү  2016-11-08 16:08:04
    Малаас. малчидаас улсын татварт юу орж байгаа юм бэ. Хэдэн зуугаараа байгаа мянгат малчин өрхийн амьжиргаал сайжрах байх тэр хамгаалаад байгаа талбай дээр нь ба...
  • Zochin 2016-11-08 07:28:38
    Yahav gazar shoroogoo hamgaalah asuudal bailgui l yahav. Gehdee ene buhnii ard heden nutgiin nuhduud turhirch baigaa l baih. Huuj gargaad uursduu licence bulaah...
  • эх оронч иргэн 2016-11-08 07:07:45
    Дархан цаазад газраа хэн ч хөндүүлэхгүй шүү дээ.Зөв.Мэнэнгийн талыг там болгосон гашуун туршлагыг бид мэдэж байгаа.Зөвшөөрөл олгосон хахуульчингаар төлүүл...
  • УВСЫНХ 2016-11-08 06:40:20
    АВИЛГА ӨГӨӨГҮЙ УЧРААС АЖЛАА ЗОГСООХООС АРГАГҮЙ БОЛСОН?! ХОХИРОЛЫГ ЗГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР БАРАГДУУЛНА?!!
    • Баагий 2016-11-08 12:40:48
      Хууль зөрчиж зөвшөөрөл олгосон тэр авилгачидаар хохоирлыг төлүүл
  • batdorj 2016-11-08 06:32:12
    Uwsiihand bayar hvrgei. ta nar bvgd chingesiin mongol shvv
  • Давстынхан 2016-11-08 05:32:56
    Дүр эсгэсэн эх орончид хөрөнгө оруулалтанд саад хийхээ зогсоо. Гуйлгачин царайлаад байж байхдаа таарсан улс юмдаа. Хайгуул хийхэд газар нутагт хоргүй
  • Zobsh dee Uls huuli gargaj Licenz zarsan 2016-11-08 05:00:22
    Uls hariuucaj hohirliig baragduulah yostoi
  • ЧАААВАААС 2016-11-08 03:10:42
    ӨЛСӨЖ ҮХЭХ ГЭЭД УБ РУУ НҮҮЖ БУЙ МЭРГЭДИЙН ШЭЭСНҮҮД ТЭНДЭЭ ТЭГЭЭД ӨЛСӨӨД Л БАЙЖ БАЙГ Л ДЭЭ
  • монгол 2016-11-08 02:08:29
    Хайгууль хийж газрын тос олборлож байж шатахууны хараат байдлаас гарна, валют хэмнэгдэж бизний амьдрал сайжирна биз дээ. Ёстой л малууд байна даа
    • chamd 2016-11-08 07:10:10
      Pooh ta yaasan saihan yum yarina vee? Dornodod tos olborloj bgaa sh de, valut hemnej, shatahuunii haraat baidlaas garsan uu bid? P-a min
    • Хуцаарай 2016-11-08 03:01:15
      Дорнод Аймгийнханы амьдралд юу өөрчлөгдсөн бэ? Чи харин усан толгой юу гүй юу
    • haha 2016-11-08 02:29:30
      chinii l amidral saijrah bh, bidniih medehgui ee
  • Зочин 2016-11-08 01:57:11
    Газрын тосны нөөцөө тогтоолгохгүй, ашиглуулахгүй гээд байгаа юм байна. Тийм байхад яаж өөрсдөө бензинээ үйлдвэрлэдэг болох гээв.
  • Mongol 2016-11-08 01:55:46
    Malchind bga ormiin zardaliig tolno gene vv xudalaa shaaldaa ter chini buruu gazar oromdosiishd mongol ulsad xamaagvi zow yumaa bicheech malnuudaa
  • За за 2016-11-08 01:44:57
    1.Багийн засаг дарга, ИТХ гэх 4 - ангийн болвсролтой нөхдүүдтэй дэлхийн хэмжээний төсөл яриад ойлгох уу цагын гарз биз дээ. Энд маш том тогтолцооны буруу бна ...
  • зочин 2016-11-08 01:40:23
    100 жил тохиолдох өвөл болох. тэгээд малгүй болохоороо өөрсдөө нутгаа ухдаа малчин хүмүүс минь. Төр доор амь зогоож байгаагаа мартах юм даа.
  • Зочин 2016-11-08 01:22:05
    Тэр хоосон цээжээ дэлдэгчидээр төлүүл, хүн өөрсдөө эрсдэлээ, мөнгөө гаргаад хайгуул хийе гэж байхад хөөж л байдаг тэнэг үхэр Монголчууд
  • баба 2016-11-08 00:46:09
    гэрээ хйисэн эх оронч гэдэг МАНгарууд төлөх байх улсаас мөнгө гаргана гэдэг гонж шүү
    • hagi 2016-11-08 13:12:44
      gereed hiisen humuuseer ni toluul
    • гого 2016-11-08 02:10:51
      АН-ын үед хийгдсэн гэрээ эргүү ацаа
    • зочин 2016-11-08 01:22:17
      Гэрээг МАН гаруудын үед биш АНгаруудын үед хийснийг мэдэх үү.Мэдрэмжтэй байлдаа
      • Гомбо 2016-11-08 12:42:37
        Хэн нь байсан тэр авилга авч гэрээ хийсэн хүмүүсээр төлүүл улсаас нэг мөнгө ч бүү гарга
  • зочин 2016-11-08 00:39:05
    Увсын эх орончид толчих биз. Санаа зоволтгуй
    139.5.217.229
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2016-11-08 01:23:13
      Хулгайлсан хулгайч нар төлнө биз дээ.Тэнэгээ