Лэйкэрсийнхэн дөрөв дараалсан ялалт байгууллаа
Өнгөрсөн улиралд тун тааруухан амжилтай байсан Лос Анжелес Лейкэрс өмнөх тоглолтодоо өрнөд бүсийн аварга баг Голдэн Стэйт Уорриорсийг буулгаж аваад байсан.Тэгвэл өнөөдөр Финикс Санс багтай тоглож  108-119 харьцаагаар улирлын дөрөв дэх ялалтаа байгуулжээ. 

Ийнхүү ялалт байгуулсанаар Лейкэрс талбай дээрээ гурван хожил авч, нэг ч хожигдолгүй баг болж байгаа бөгөөд бүсдээ долдугаарт бичигдэж байна.

Тус тоглолтод Ник Янг 22 оноо, долоон самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жордан Кларксан 18, Жулиус Рендл 18, Тимфой Мозков 14, Луй Уйлмас 14 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Дэвин Бүүзэр 39 оноог авч бүх тоглогчдийг тэргүүлсэн байна. 
Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.