Монгол улсын хамгийн том баялаг болох боловсролтой, мэдлэгтэй, чадварлаг залуучууд гадаадад гарч амьдарч байгаад олон хүн эмзэглэдэг. Иймд эдгээр залуучуудаа төр засгийн түвшинд дэмжиж, эх оронд нь буцаан авчирч, ажиллаж, амьдрах боломжтой талаар санал сэтгэгдлүүд байнга гардаг.
Тэгвэл гадаадад байгаа эрдэмтэн судлаачдаа ашиглаж, тэдэнтэй хамтран ажиллах боломжийг эрэлхийлж эхэлжээ.
Энэ хүрээнд БСШУС-ын сайд тэдэнд хандан эх орныхоо бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцохыг уриалан ил захидал илгээжээ. Түүнчлэн эхний ээлжинд гадаадад байгаа эрдэмтэн, судлаачдын хаяг, хийж байгаа ажлын тухай мэдээллийг цуглуулж сан бүрдүүлэхээр болсон байна.

Б.Сансар
olloo.mn