Д.Хаянхярваа: Жуулчдад зориулсан казиног дэмжиж байгаа
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр болж Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төрөөс мөнгөний бодлогыг 2017 онд баримтлах үндсэн чиглэл зэрэг асуудлуудыг хэлэлцжээ. Бүлгийн хуралдааны дараа бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон Б.Баттөмөр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Энэ үеэр “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт казино болон бооцоот морин уралдааны хуулийг батлуулна гэж тусгасан байсан. Үүн дээр бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад МАН-ын бүлгийн дарга байр сууриа илэрлээ.

Тэрбээр “Казино болон морин тойруулга байгуулах асуудалд нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ үүнийг бид анх удаа ярьж байгаа юм биш. Дэлхийн нийтэд хэрэгжүүлж байгаа, санхүүгийн ашигтай байх боломжтой зүйлийг манай улс хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ монголчууд бус гадны жуулчдад зориулсан казино байхыг бид дэмжиж байгаа” гэлээ.

 
П.АНИР
ОЛлоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Маш сайн 2016-11-07 13:28:38
    Гадны жуулчинд зориулсан казино Маш их ажлын байр бай болгоно
  • Hend ch hereggyi alban tysaal!!! 2016-11-07 11:27:31
    Ard tymendee zeb haragdaj itgegdeh heregtei!!!
  • жэж 2016-11-07 11:02:36
    өөрсдөө орж шаалгуулах гэж л хүсээд байнаа даа .өөрсдөө орж б ө гс ө н д өө шаалгуулах гэж л хүсээд байнаа даа.
  • irgen 2016-11-07 08:59:19
    ene odoo bas gantsaaraa kazino togloh mongol yum bhdaa BUHEL BUTEN HOGOR sumiig hydadtai niilj horduulsanaa MARTSAN baihneedee ARD tumen MARTAHGUI dee