Бодибилдинг, фитнессийн ДАШТ-д манай 19 тамирчин өрсөлдөнө
Тайландын Паттаяа хотод бодибилдинг, фитнессийн ДАШТ арваннэгдүгээр сарын 29-нөөс ирэх сарын 5-ний өдрүүдэд болно.

Тус тэмцээнд манай эрчүүдээс залуучуудын 75 кг-ын жинд А.Бямбабаяр, Н.Чинзориг, ахмадын 49 хүртэлх насны ангилалд Л.Баянхүү, 59 хүртэлх насанд С.Дуламрагчаа, насанд хүрэгчдийн 65 кг-д Л.Саруулбат, -100 кг-д Л.Баянхүү, атлетикийн төрөлд Н.Батбаяр, Д.Энх-Эрдэнэ, Г.Жамц, Т.Чахар, спорт модель төрөлд Н.Түвшинбаяр, У.Нямтулга, Г.Ганзориг нар оролцоно.

Харин эмэгтэйчүүдийн фитнессийн төрөлд Б.Бадамсүрэн, атлетикийн төрөлд Г.Гансаруул, Дэлхийн аварга Г.Угалзцэцэг, модель төрөлд Б.Гэрэлцэцэг, Э.Энхжин, М.Бакатгули нар өрсөлдөх юм.

Тус тэмцээнийг Монголын бодибилдинг фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар дэнсэлнэ.   
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.