Сураггүй болсон иргэдийг олжээ
Өнгөрсөн бямба гарагийн 19:00 цагт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хийдийн өвөр газар /Сумын төвөөс зүүн зүгт 25 километрт/ “PRADO” загварын автомашинтай иргэн Д (37 настай, эрэгтэй), О (38 настай, эмэгтэй), Б (68 настай, эрэгтэй), Б (65 настай, эмэгтэй), Т (19 настай, эмэгтэй) нарын таван хүн Дархан-Уул аймаг руу гараад сураггүй болсон гэх дуудлага ирэн, эрлийн ажил явуулж байсан билээ.

Тус дуудлагын дагуу Онцгой байдлын газрын эрлийн баг хоёр хоног шуурхай ажиллаж, алга болсон таван иргэнийг эсэн мэнд олсон байна. Тухайн иргэдийн биеийн байдал тогтвортой, гэмтэл бэртэл аваагүй тухай албаныхан мэдээллэв.

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.