“Петровис” ХХК агаарын бохирдлын эсрэг эрчимтэй ажиллаж байна

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд багагүй хугацаа өнгөрч байна. Агаар бохирдлын 20 орчим хувь нь автомашинаас ялгардаг билээ.

Иймээс салбартаа тэргүүлэгч "Петровис” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах арга замыг байнга эрэлхийлэн, автомашины хорт утааг багасгах шатахуун, түлшийг худалдаанд гарган ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулах зорилготой, дэлхийн эко жишиг Евро стандартын 5 дахь үеийн шатахуун, түлш болох Евро 5 стандартын 95, 98, дизель түлшийг тус компани өнөөдөр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудаар борлуулан, агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулж байна.

Энэхүү нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд "ЮниГаз” ХХК-аараа дамжуулан байгальд хоргүй эко түлш болох шингэрүүлсэн нефть хийгээр автомашиныг цэнэглэх станцыг "Петровис” ШТС-уудын дэргэд ажиллуулж, хэрэглэгчдэд сонголт өгч ажилладаг билээ. Тэгвэл өнгөрсөн сарын 21-ндуг станцын тоог нэгээр нэмж Дархан хотод ашиглалтад оруулснаар, тус хотоос гаднаУлаанбаатар, Багануур, Эрдэнэт хотуудад нийтдээ 14 станцтай боллоо.


Шингэрүүлсэн нефтийн хийг ахуйн зориулалт, автомашин болон байгууллагын дулаан хангамж, үйлдвэрлэл, уул уурхай, барилгын салбар гээд бүхий л салбарт олон төрлөөр ашигладаг. "ЮниГаз” ХХК-ийн хамт олон газан автомашин хэрэглэгч, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд тэр дундаа нийтийн хоолны салбар, айл өрхийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бензинээ гүйцэт шахдаг болооч. заримдаа  2016-11-07 10:28:15
    бензинээ гүйцэт шахдаг болооч. заримдаа арай дутуу шахдаг шүү.
  • зочин 2016-11-07 06:40:53
    Төр засаг, УБ-аас энэ талаар сэтгэл зоволтгүй болж дээ ашгүй, Петровисын Оюунгэрэлийн хөшөөг УБ хотын барилгын үүдэнд босгож дээ
  • зочин 2016-11-07 05:31:20
    Петровис агаарын бохирдлыг бууруулж гэнэ дээ ёстой яаж худлаа хуцаж чадаж байна даа
  • жжжжжэ 2016-11-07 05:30:44
    цэвэр нүүрстөрөгчийн түлш үйлдвэрлэчих л дээ. тэгвэл агаар цэвэр байна
  • songogch 2016-11-07 05:23:57
    Hutsaj bga yum shuu.Ter 95 irged bid avj chadha uu.