Ж.Эрдэнэбат: Гашуутсухайтад хүн амьдардгийг, нүүрсийг жолооч нар зөөдгийг мартсан байна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 6-ны өдөр Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус  боомтод хил хамгаалах, гааль, хорио цээрийн хяналт, гадаадын иргэн харъяатын чиглэлийн 130 гаруй хүн долоо хоногийн зургаад нь  өдөрт 12 цагаар төрийн үйлчилгээг үзүүлдэг. Гэвч тэдэнд үйлчлэх нэг ч эмч, хэв журам сахиулах нэг ч цагдаа байдаггүйн дээр ундын  усаас  22 км-ийн цаанаас зөөж, цахилгаанаас хилийн цаанаас авч,  халаалтгүй сэндвичин байшинд амьдардаг гээд орчин нөхцөл үнэхээр байхгүй.  Тэгсэн атлаа  ачаалал нь 100 тоннын даац бүхий 1000 орчим машиныг хилээр нэвтрүүлдэг бөгөөд үүнд нь өдрийн 12 цаг заримдаа хүрэлцдэггүй байна. Нэг машин ойролцоогоор гурван өдөр дугаарлаж байж хил гарах ба нүүрс, баяжмал ачсан  машины цуваа заримдаа 30 км-тэй тэнцэх урт дараалал үүсгэдэг байна.  Тийм учраас бүтээгдэхүүнээ энэ боомтоор гаргадаг "Оюутолгой", "Эрдэнэс-Тавантолгой", "Энержи ресурс" зэрэг компаниуд Гашуунсухайтын боомтыг долоо хоногийн долоо өдөрт 24 цагаар ажилладаг болгох талаар санал тавьдаг байна.  

Энэ танилцуулгыг сонссоны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, энэ боомтоор нүүрс болон баяжмал гаргах нь чухал ч, хамгийн гол нь хүн амьдардгийг, хүн амьдрах ёстойг, нүүрсийг жолооч нар зөөдгийг  мартсан байна. Хилийн наана цаана, хэдхэн зуун метрийн зайд амьдрал, ажиллах орчин нь тэнгэр газар шиг ялгаатай байна. Боомтын ажилчдын амьдрах, ажиллах орчны болон жолооч нарын аюулгүй байдлын баталгааг хангаж дээрдүүлэхгүй бол арай дэндүү байна. Тэгж байж, дараа нь  боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх талаар ярих хэрэгтэй гэв.

Энэ талаар Ерөнхий сайд холбогдох албаны хүмүүсийн үгийг сонсч газар дээр нь боомтын ажилчдын өмнө Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээвэр хөгжлийн сайд Ганбат, гааль мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харъяатын газрын дарга нарт тодорхой үүрэг өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энэ сайд ккк 2016-11-07 13:46:48
    Энэ нохор Нэг их хэлбэр хоосон, хамгаалагч нар шиг зогсолт хийсэн гар байх юм.. Ямар безнисийн мэдлэггуй.. явна даа
    109.134.132.60
    Мэдэгдсэн Хариулах
  • bu 2016-11-07 06:58:49
    Ene zun naad boomtoor chin hil garch uzlee. Uneheer gutarch uhmeer.... Mongoliin tald sul shoroo, 20 orchim ger, 2-3 avtobusnii seg.... tegeel boloo.
    103.9.88.60
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-07 06:38:29
    ЕС таны ажил нэг иймэрхүү л байгаа юм шүү дээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-11-07 06:10:06
    Мөнгө төгрөг авалцах гэсээр байтал наад ажил чинь явахгүй. 2020 онд яг энэ хэвээрээ л байж бна.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-11-07 05:09:59
    Хятадад дагаар орчихвол энэ байдал өдөртөө л арилна даа, бусдаар наад сайд нар чинь юу ч ийж чадахгүй шүүдээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах