Иргэд банкуудын үйлчилгээг шүүмжилж, гадны банк орж ирэх ёстой гэж үзэж байна
Сүүлийн үед гадны банк орж ирэх тухай асуудал нэлээд  хурцаар тавигдаж байгаа. Учир Монголд үйл ажиллагаагаа явуулж буй арилжааны банкуудын үйлчилгээг иргэд ихээр шүүмжлэх болсон. Манай дотоодын банкууд үйлчилгээний шимтгэл өндөр авч, харилцагчдадаа зээл олгохоос эхлүүлээд бусад төрлийн үйлчилгээ үзүүлэхдээ маш өндөр шаардлага тавьдаг нь иргэдийг  залхаах болсон. Иймд үйлчилгээ болоод харилцагчийн эрхийг дээдэлсэн гадны банкийг оруулж ирж, арилжааны банкуудын энэ байдлыг өөрчлөх ёстой гэж үзэх хүмүүс олон бий. Тухайлбал нэгэн хэрэглэгч цахим хуудаснаа ингэж бичжээ.

Ганцхан жишээ дурдахад “500 төгрөгний гүйлгээ хийхэд шимтгэл нь 2000 төгрөг. Тиймээ та зөв уншсан, сонссон. Бид ийм л арилжааны банкны супер системд амьдарч байна. Анх "bank of china" орж ирнэ гэхэд Монголчууд бид айж байлаа. Эх оронч сэтгэхүй үгүйсгэж байлаа. Одоо бол гадаадын банк хурдан орж ирээсэй хятад, орос, солонгос, япон нь хамаа алга. Манай арилжааны банкууд МАН, АН-ын гишүүнчлэлтэй гар хөл, үнэнч боолуудынхаа тусламжтайгаар төрийг ч хүүлж амьдарч явна. Засгийн газрын дотоод бонд, олон улсын зээл тусламж, засгийн газраас хэрэгжүүлж буй төслүүдийн санхүүжилт бүр тодорхой 4-6 банкаар дамжина. Тэд бүгдийг шийднэ. Иргэн та үйлчлүүлдэг банкныхаа мэдээллийг Монголбанкны вэб хуудаснаас үзээрэй. Жилийн цэвэр ашиг нь 650-830 тэрбум төгрөг. Монголд "Эрдэнэт " үйлдвэрээс өөр хэн ч тэдэнтэй эн зэрэгцэхгүй. Манжийн дарлалд байх үеийн Монголчуудын амьдрал бүхэлдээ эргэн ирсэн гэхэд хилсдэхгүй. "Standart Chartered", "Mitsubishi", "ING", "Mitsui", "Sumitomo" зэрэг банкны төлөөлөгчийн газар Монголд байгуулагдсан ч тэд банкны секторын улстөрийн ноёрхолыг мэдэрдэг тул салбар байгуулах хүсэлтээ Монголбанкинд гаргаж байсангүй. Хятадын төрийн өмчит банкны нэрээр айлгасан суртал ухуулгын цаана юу нуугдаж байна вэ? Гадны банк орж ирсэн эхний өдрөөс иргэд "пээ бизнесийн зээл гэж ийм бага хүүтэй байдаг юм уу гэж гайхна", "ямар ч банкны гүйлгээний шимтгэл ихдээ л 50 төг болно". "шимтгэлгүй АТМ-ууд ажиллана", "банкны бүх төрлийн зээлийн хүү 1-4% болно", "ажилтай л бол лизингээр дуртай орон сууц, автомашинаа авна"....???? Мөрөөдөл биелэхэд ойрхон. Харин та бидний ЭХ ОРОНЧ СЭТГЭХҮЙ ухаарах хэрэгтэй “ гэжээ.


Арилжааны банкууд бэлэн мөнгө өөр банкны дансанд хийхэд 2500-5000 төг шимтгэл АТМ-ээс мөнгө авахад 100-500 төг шимтгэл авч байгаа нь иргэдийг шулсан үйлдэл гэдгийг тэд хэлсээр ирсэн ч энэ асуудлыг зохицуулах газар өнөөдөртөө Монголд алга.  ШӨХТГ нэг хэсэг  шимтгэлийг бууруулах ёстой хэмээн акт тавьж байсан ч энэ нь шат шатны шүүхээр орж, хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй  өнгөрсөн.

Уг нь гурван сая хүн амтай нийслэлд сая гаруйхан мянган хүн л амьдарч байгаа. Гэтэл арилжааны банкууд түргэн шуурхай үйлчилж чадахгүй, маш их урт дараалал үүсгэж, иргэдийн цагийг  хумсалдаг. Гэвч энэ асуудлаа шийдвэрлэх тал дээр арилжааны банкууд тодорхой ажил хийлгүй ирсэн ч шимтгэл суутгал нь өндөр хэвээр байна.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-11-09 08:59:16
    Yag zuv eh orin undesnii ayulgui baidal ene ter gej munheuulahaa bolih heregtei mongoloos busad ulsad gadnii bank bdag gej bga
  • Irgen 2016-11-09 07:22:44
    Ene asuudliig bodlogoor tsegtsleh heregtei. Banknii uilchilgee muu, tatvar shimtgel ih avdag gedegtei olon hun sanal niileh baihaa
  • Ok 2016-11-09 00:05:06
    Hujaagiin bankiig oruulj ireed hujaa bolgoh dald yavuulga
  • Zochin 2016-11-08 21:09:24
    Tiimshuu baga huutei zeel avmaar bna manai bankuud irgediig shulj duuslaa uursduu tomrood irged zeeliin huugee diilehgui bgaa
  • банкууд, үйлчилгээгээ нэг сайн хараач 2016-11-08 01:40:13
    Иргэддээ, нийгэмдээ, улсдаа ашиггүй банкуудаар, бид яах вэ дээ
  • Зочин 2016-11-08 01:04:08
    Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх банкууд эдийн засгийг тэтгэх биш, мөнгө хүүлэгч хэлбэрээр ажиллаж байгааг өөрчлөх ёстой.
  • дарга 2016-11-07 16:32:47
    төрийн өмчийн биш гадны банк бол орж л байг
  • Ahaa 2016-11-07 12:26:03
    Haan bank hamgiin hulgaich bank
  • irgen 2016-11-07 12:10:25
    banknii huu tolsoor baigaad taarna buh bank huu ondor baga huutei bank orj ireh heregtei
  • zochin 2016-11-07 12:04:18
    Delhiin ner hundtei bAnkuudiig oruulahdaa neg Banknii ezenshih huvitsaag 25%-aas hetruulehgui, ali neg bankind iluu erh darh edlehguigeer zohion baiguulah
  • зээлдэгч 2016-11-07 10:28:57
    энэ зээлийн хүүг хурдан буулгах хэрэгтэй байна аа. ипотекийн хүүг м2 харгалзахгүй 8% болгоочээ МАН-аа.
  • batab 2016-11-07 08:58:28
    manj amaa angaigaad ard tumen buh ger oron baraa tabaartaigaa amru ni ordog zurag bg daa bank bol mangas
  • Батаа 2016-11-07 08:53:06
    Банк хувь хүнд 1,3 хувь хүү өгч зээлэхдээ 1,6 л байгаа шүү дээ юу нь өндөрсөөд байнаа
    • Bi 2016-11-10 05:55:13
      Yag sh te. Tiim baga huu haana bgaad bna? Tsalingiin zeelees busad zeel 2.5-аас дээш байна хө.
  • Жак 2016-11-07 08:36:26
    Зөв бичсэн байна. Хүү багатай, шимтгэл багатай банкаар хэн ч үйлчлүүлэхийг хүснэ шүү
  • T 2016-11-07 07:59:24
    HENCH BAGA HUUTEI MUNGUUR AMIDRAL AHUIGAA DEESHLUULEH HUSELTEI BGA
  • od 2016-11-07 06:45:46
    энэ ёстой үнэн. хаан банк гэхэд л дансанд орлого, зарлага гарах тоолонд утсанд мэссэжээр мэдээ ирдэг дээ. эхлээд 50 төгрөг байсан чинь 200 төгрөг болчихсон.
  • Zochin 2016-11-07 05:50:13
    Ene uneniin huvitai asuudal bna. Yalanguya hasbankni tedy tuviin hajuu talin salbar unen hund surtaltai mash udaan 4 hund uilchlehed 1 tsag suulgana.
  • !!! 2016-11-07 05:25:45
    Bank l bol Bank ard irgedin mongiig ergelduulj, ondor huutei zeel ogch mongo huuldeg, Gadaadad baigaa huugui ih mongiig oruulj irj uil ajillagaa yawuulah ni ZOW...
  • зочин  2016-11-07 04:46:51
    Манай энэ банкууд өндөр хүү шимтгэлээр иргэдийн шулх байгаа нь үнэн үүнийг төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй
  • Бат 2016-11-07 04:39:50
    Хэлэхэд амархан гадны банк нэг мэдэхэд газар нутгаа алдах эрсдэл үүсэх бий дээ
  • Төрийг цэвэрлэ 2016-11-07 04:39:48
    Гадны банк орж ирлээ ч иргэдэд тоож үйлчлэхгүй. Хятадын банк хятадынхаа 6000 ААН-ийг дэмжинэ. Бага хүүтэй зээлээр 5 жил асгаж цутгаад Киргиз шиг юм болно биз
    • Иргэн 2016-11-12 01:32:46
      10 garui хүний эрх ашиг 3-н сая хүний эрх ашгаас илүү байна.