Л.Балхжавын дуунууд 18 дахь жилдээ эгшиглэнэ
Монголын улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” уран бүтээлийн тайлан тоглолт 18 дахь жилдээ үзэгч, сонсогчдынхоо мэлмийг баясгаж, сонорыг мялаах гэж байна.
 
Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах “Миний дуунууд-2016” тоглолт энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Улаанбаатар паласын концертын их танхимд 19:00 цагт тоглогдохоор товоо зарлалаа.
 
Тоглолтод МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Б.Дашдондог, Хурд хамтлаг, СТА дуучин С.Наран, СТА, хөгжмийн зохиолч Б.Чинбат, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, "Sweetymotion" хамтлаг , "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах, "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Баярцэцэг, "Мотив" хамтлагийн дуучин Т.Ганбаатар, Улсын филармонийн гоцлол дуучин Ц.Хулан, дуучин А.Хишигдалай, Э.Соёмбо, "My voice 2015" уралдааны Гран При шагналт Э.Хосбаяр, Хөгжим бүжгийн коллежийн симфони найрал хөгжим тус тус оролцоно.

Тоглолтын тасалбарыг TICKET.mn сайтад захиалж, 1900 1800 дуудлагаар хүргэх юм байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-11-07 11:59:32
    Ahiad 2 jil, huleeh, ene hun hanahguinee yanaa
    103.26.194.172
    Мэдэгдсэн Хариулах
  • ulg ulig 2016-11-07 08:50:03
    ulig domog bolchloo
    139.5.219.212
    Мэдэгдсэн Хариулах
  • ergii 2016-11-07 07:42:53
    Ovoo orlogo oldog bxda.
    202.9.42.61
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-11-07 07:41:32
    tasalbariin une hed be?
    103.206.195.166
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-11-07 06:58:03
    үнэхээр авъяастай хүн юм. амжилт хүсье.
    103.26.194.145
    Мэдэгдсэн Хариулах