Өвөрмонголд Р.Пүрэвдагва арслан түрүүлэв
Монгол Улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва өнгөрсөн амралтын өдрүүдэд ӨМӨЗО-д болсон “Алтан бүс” барилдаанд түрүүлжээ. Тэрбээр өвөрлөгч нутгийн аварга н.Батжаргалтай үзүүр, түрүүнд үлдэж, өвдөг шороодуулан, түрүү авлаа.

Энэхүү барилдаанд манай улсаас арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Баасанхүү нарын тэргүүтэй бөхчүүд барилдсан юм.

Сонирхуулахад, 2015 оны “Алтан бүс” барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, 2014 онд Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлсэн билээ.
Б.Орхон
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.