Замын цагдаагийн газрыг алба болгон өргөтгөлөө
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Замын цагдаагийн газрыг Замын цагдаагийн алба болгон өргөтгөлөө. ЦЕГ-ын даргын зөвлөл өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, Замын цагдаагийн газрт бүтцийн өөрчлөлт хийсэн нь энэ юм. Замын цагдаагийн албанд Улаанбаатар хотын замын цагдаагийн газар, дүүргүүдийн замын цагдаагийн хэлтсүүд багтана. Дүүргүүд дэх замын цагдаагийн тасгийг хэлтэс болгон өргөтгөсөн байна.

Замын цагдаагийн албанд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар, дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэс харьяалагдах бөгөөд Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэс, Орон нутгийн хяналтын хэлтэс, Техник замын хяналтын хэлтэс, Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтэс, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Замын хөдөлгөөн зохицуулах гэрээт хэлтэс гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baatar 2016-11-25 13:54:44
    engiin alba hiih ajliig hiihee bolimoor yum aa buuh\n zardal
  • Хөөрхийс 2016-11-07 08:18:30
    Энэ хүмүүс юу хийж байгаагаа ойлгохгүй хэмжээнд хүртлээ мэдлэг ч гэх юмуу доройтжээ, алба газар 2-ын аль нь том бэ уралдаан зарлавал яасын.
  • иргэн 2016-11-07 07:36:07
    алба газрын ялгааг мэддэггүй сэтгүүлч юм уу.Газар дотор чинь алба нь багтана шүү дээ.
  • зочин 2016-11-07 05:22:38
    Газар чинь албанаасаа том байдаггүй юм уу, албаны доторх газар гэж юу байсан юм
  • TS Jargalsaihan 2016-11-07 04:32:39
    orgotogdog bish harin tsomotgoh l heregtei baiguullaga shvv dee daje bvr tatan buulgah estoi MAN AN hoerch hol zorvvtei ba daa
  • баөбө 2016-11-07 04:22:45
    боловсролын байгууллагуудаа өргөжүүлж хүн амаа /чанартай/ боловсролтой болгож чадвал цагдаагийн хэлтэс тасаг хэрэггүй болноо доо.