Төв цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал”-ын талаар маргааш 14.00  цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хэлэлцүүлэг зохион байгуулна.   Хэлэлцүүлгийг нээж БОХХААБХ-ны дарга Ц.Гарамжав Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудлын талаар  илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм.

 Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон БОАЖЯ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БХБЯ, ЭМЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Ус сувгын удирдах газар,      Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Туул голын сав газрын захиргаа,       Мянганы сорилтын сан, Азийн хөгжлийн банкны удирдлага, төлөөллүүд оролцож, саналаа хэлэх юм.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бабаөх 2016-11-07 10:30:29
    хэ хэ их юмаараа гийгүүлэх нь дээ. дэд даргуудаа хусаад л мөнгө нь бэлэн болно шүү дээ.