Ч.Сайханбилэгийн төлөвлөгөөг давтсан Ж.Эрдэнэбатын тусгай хөтөлбөр үүргээ гүйцэтгэх үү
Эдийн засгийн хүндрэлээс гарах Засгийн газрын төлөвлөгөөг УИХ хэлэлцэж байна. Засгийн газар Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөр нь:

1.    Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх,
2.     Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй бөгөөд энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Харин энэ хөтөлбөрт гишүүд итгэл үнэмшил төрөхгүй байгаагаа дуулгаж байв. Өнгөрсөн Засгийн газрын үед Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр гэгчийг баталсан. Хөтөлбөрийн үр дүн өнөөдрийн байдал. Товчхондоо дээрх хөтөлбөр хэрэгжсэн ч хямрал бүр гүнзгий шатандаа орчхоод байна. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан эдийн засгийн хүндрэлийг  даван туулах хөтөлбөр өмнөх Засгийн газрын хэрэгжүүлэн хөтөлбөрийн хуулбар мэт байгааг гишүүд хэлж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Энэ хөтөлбөрийг дэмжих боломжгүй. Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлийг хөтөлбөр нэрээр оруулж ирээд УИХ-аар батлуулах гээд байна. Үнэхээр эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд “Эдийн засгийн онцгой дэглэмийн бодлого” баталж хэрэгжүүлэх ёстой. Орлогоо бодитоор нэмэгдүүлэх зэрэгт шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн С.Жавхлан “Шинэ содон, сэргэг зүйл юу ч үгүй, хуучинсаг, тусламж гуйсан хөтөлбөр болсон гэж харж байна” хэмээн дүгнээд буй. Ямартай энэ долоо хоногт энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 

Өмнөх Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эдийн засгийн хүндрэл гаднаас бус биднээс шалтгаалсан. Энэ удаагийн хүндрэлийг дэлхийнх бус Монголынх, бизнесийнх бус улс төрийн, эдийн засгийн бус сэтгэлгээний угшилтай гэж харж болно” хэмээж байв. Гэхдээ тэр хямралаас гарах гарцыг олоогүй. Түүний боловсруулсан хямралаас гарах хөтөлбөрийн үр дүнд эдийн засаг амь тариагаар өдөр хоногийг аргацааж байна.

 Харин Ж.Эрдэнэбатын “Мэргэжил”-ийн Засгийн газрын боловсруулсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр хэр үр дүнгээ өгөхийг цаг хугацаа харуулна.
 
П.АНИР
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ner hyndgyi erenhiilegch baih ch gej dee 2016-11-07 11:23:07
    Olgoirhyyd negdsen ni Mongol ylasiig ezengyidyylej tor ni ylas oron gej baihgyi bolloo!!!!hend ch itgeh hereggyi erenhiilegch nertei mal ni hamt olgiorhyydad ty...
  • одоохон зайлуулж хаанаа залъя 2016-11-07 10:59:18
    одоохон зайлуулж хаанаа залъя
  • zochin 2016-11-07 07:53:12
    baliar nowshnuudiig turgen zailuulk
  • Зочин 2016-11-07 05:40:34
    Монголд хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь байтугай хэдэн хөтөлбөр байдгийг мэддэг хүн байхгүй тэгээд сумдаас биелэлт шаардана, нөгөөдүүл нь шал худлаа юм гаргаж хуурна...
  • Оюун ухаанаар хардаг биш, сэтгэж ойлгодо 2016-11-07 04:57:03
    "харж байна" гэдэг гаж хэллэг төрийн албан тушаалтнуудын дунд хэвшжээ!!!! "Харах" гэдэг үйл үг нь нүдээр аливаа зүйлийг шууд тусган авсныг илэрхийлдэг. Гэт...
  • Өвчтөн 2016-11-07 03:17:12
    Ерөнхий сайдад: Ард түмэн Шүдээ үзүүлэх гэж улсын эмнэлэгт дугаарлаж байгааг хараачээ. Түрээсийн жижиг байранд ажиллаж байна. Хажууд нь Прокурорын сургалтын тө...