Ирвэс хамгаалагчийн дурсгалд зориулж 1000 зул өргөв

“Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл агсны дурсгалд зориулан 1000 зул өргөх ёслол баямба гарагийн орой Зайсангийн Бурхантай хөшөөний дэргэд боллоо. Тэрээр 2010 онд Монгол Улсын Их Сургуулийг Биологич мэргэжлээр төгсөн “Ирвэс хамгаалах сан”-д биологич, ирвэс судлаачаар ажиллаж байсан юм.

Ажиллах хугацаандаа цоохор ирвэс, янгир ямааны судалгааг хийхийн зэрэгцээ, орон нутгийн иргэдэд байгаль орчны талаарх мэдлэг олгох сургалт, судалгаа шинжилгээний ажлын ач холбогдол зэргийг сурталчлах ажлыг санаачлан амжилттай зохион байгуулан ажиллаж, хамт олныхоо дунд нэр хүндтэй залуу судлаач байсан юм. 

Энэхүү зул өргөх ёслолоор монгол хүн бүрийг түүн шиг байгаль эх дэлхийгээ хүндлэн хайрлаж, хамгаалан дээдлэн, шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалсан билээ.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-11-07 06:19:47
    Захиалагч, алуурчин нь газрын наймаа, хулгайн ан, хулгайн модны эзэд болох БОАЖЯ л байгаа даа, тэгээд ч захиалгат аллага илэрдэггүй юм гэсэн биз дээ
  • мййсйш 2016-11-07 03:19:43
    Алуурчин захиалагч хоёрыг нь олооч.
  • Зочин 2016-11-07 02:31:12
    хамгаалж байсан газрыг нь хэвээр нь үлдээж чадвал тэр чинь л 1000 зулаас илүү.
  • ЗОчин 2016-11-07 02:14:31
    Алуурчин нь яасан бэ? Зоригийн хэрэг шиг алга болсон уу? Хэдэн жилийн дараа Эрдэнэтээс 2 хүн барих байх даа.